ОҮИТБС-ын Ажлын албаны зүгээс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Монголын ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүдийн чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгууллаа.

7 сарын 06, 2023
910

Сургалтад нийтдээ нийслэл болоод 17 аймгийн дэд зөвлөлийн 60, Ажлын хэсгийн 10 орчим гишүүн хамрагдсан бөгөөд зочин илтгэгчид, Ажлын алба, Олон улсын нарийн бичгийн газрын төлөөлөгчдөөс бүрдсэн нийт 70 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулав./Баянхонгор, Ховд, Дундговь, Говьсүмбэр аймгууд тодорхой шалтгааны улмаас оролцох боломжгүй байв./

Орон нутаг дахь сөргөлдөөнийг бууруулж, талуудыг бодит мэдээллээр хангаж, харилцан ойлголцохыг төлөвшүүлэхэд хөдөө орон нутгийн хэлэлцүүлгийн нэг индэр нь дэд зөвлөлүүд юм. Тиймээс ОҮИТБС-ын дэд зөвлөлүүдийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тавигдсан зүйлүүдээс шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, үйл ажиллагаатай уялдуулах, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгох, мэдээлэл солилцоог сайжруулах зорилгоор дэд зөвлөлүүдийн гишүүдээс ирэх онд хийхээр төлөвлөж буй үйл ажиллагаа, Ажлын албаны зүгээс хүсэж буй дэмжлэгийн талаар санал авав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд