Монгол Улсын Хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

2006 оны 07 сарын 08 өдөр                                                     Төрийн ордон, Улаанбаатар хот

 ... 48 дугаар зүйл. Мэдээ тайлан гаргах

... "48.10.  Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийг хэмжээг дараа оны 1-р улиралд багтаан нийтэд мэдээлнэ". ....

... 66 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
... “66.1.2. Энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан албан тушаалтныг 100000-500000 хүртэл, хуулийн этгээдийг 500000-1000000 хүртэл төгрөгөөр торгох;”... 

Ашигт малтмалын тухай хууль татаж авах

 

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН ТУХАЙ

2009 оны 07 сарын 16 өдөр                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

  ... 28 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

... "28.6.4.Ашигт малтмалын тухай хуулийн 35.3-35.5, 36.1, 36.2, 39.1, 45.1, 45.2, 47.1, 47.5, 47.6, 48.7-48.10-т заасан үүргийг биелүүлэх;"

... 50 дугаар зүйл. Цөмийн энергийн тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

 ... "50.1.5.энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлээгүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-8, компанийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;"...

Цөмийн энергийн тухай хууль татаж авах

 

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2014 оны 07 сарын 01-ний өдөр                                                  Төрийн ордон, Улаанбаатар хот

... 36 дугаар зүйл.Санхүүгийн мэдээ тайлан гаргах

... "36.1.Гэрээлэгч нь тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, гаргасан зардал, нөөц ашигласны төлбөр, олборлосон болон борлуулсан газрын тосны хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, урамшуулал, үйлчилгээний хөлсний хэмжээг дараа оны нэгдүгээр улиралд багтаан холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ." ...

Газрын тосны тухай хууль татаж авах

 

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

2014 оны 01 сарын 09 өдөр                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

... 34 дүгээр зүйл.Мэдээ, тайлан гаргах

..."34.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 01 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ."...

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль татаж авах

 

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

2017 оны 05 сарын 11 өдөр                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

... 7.11 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хууль зөрчих

... "2.1.ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хүлээх нийтлэг үүргийг биелүүлээгүй;

2.2.хайгуулын, ашиглалтын талаар хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." ...

... 12 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль зөрчих

... "2.Хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." ...

... 7.13 дугаар зүйл.Газрын тосны тухай хууль зөрчих

... "5.Тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ, тайлан, төлөвлөгөөг хууль, журам, гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, эсхүл хуурамч мэдээ, тайлан гаргасан бол тухайн тайлан, баримт бичгийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." ...

... 12.11 дүгээр зүйл.Цөмийн энергийн тухай хууль зөрчих

... "4.Шаардлагатай     мэдээ, тайлан гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдээлэл гаргаж өгсөн, эсхүл цацрагтай ажиллагчийг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулаагүй бол үйл ажиллагааг зөрчил арилтал түр зогсоож хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." ...

Зөрчлийн тухай хууль татаж авах

 

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

2017 оны 05 сарын 18 өдөр                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот

... 1.8 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

... "6.10.мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь, 5.15 дугаар зүйл, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17 дугаар зүйл, 6.18 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 6.19, 6.20 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, 6.23, 6.24, 6.25, 7.1, 7.2, 7.3, 7.4, 7.6, 7.7, 7.8, 7.9, 7.10, 7.11, 7.12, 7.13, 7.14, 7.15 дугаар зүйл, 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 7.17, 8.1, 8.2, 9.1, 9.2, 9.3 дугаар зүйл, 9.4 дүгээр зүйлийн 2, 3, 4 дэх хэсэг, 9.5, 9.6, 9.7, 9.9 дүгээр зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.2, 2.3 дахь заалт, 3 дахь хэсэг, 9.11, 9.12, 10.2, 10.3, 10.4, 10.12, 10.13, 10.14, 10.15, 10.16, 10.17, 10.19, 10.22, 10.24, 10.25, 10.27, 11.2, 11.22 дугаар зүйл, 11.25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1, 12.2, 12.3, 12.4, 12.5, 12.6, 12.7, 12.8, 12.9, 12.10, 12.11, 12.12, 13.1, 13.2, 13.4, 13.5, 13.7, 13.9, 14.1, 14.2, 14.3, 14.4, 14.5, 14.6, 14.11 дүгээр зүйл, 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 15.22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 16.4 дүгээр зүйл, 17.1 дүгээр зүйлийн 14, 15, 17, 20 дахь хэсэгт заасан зөрчил;" ...

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль татаж авах