Хандив дэмжлэг

1А. БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 2011 ОНД ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

  1. Оюу Толгой ХХК - Мэргэжлийн боловсролыг санхүүжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Мэргэжлийн Боловсрол Сургалтын Газар, ХХҮГ -т нийт ~10 орчим тэрбум төгрөг;
  2. Монголын алт МАК ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 120 хүүхдийн цэцэрлэг барих ажлын үлдэгдэл санхүүжилт болгож 1 тэрбум төгрөгийн /барилгын материал/; 
  3. Саусгоби Сэндс ХХК Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгт 362 сая төгрөг;

1Б. БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 2010 ОНД ДИЙЛЭНХ ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Монголын алт МАК ХХК - Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 120 хүүхдийн цэцэрлэг барих ажлын санхүүжилт болгож 491 сая төгрөгийн /барилгын материал/; 
2.    Энержи ресурс ХХК - Өмнөговь аймгийн Цогтцэций сумын сургуульд 346 сая төгрөгийн тавилга;

2А. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2012 ОНД ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Бороо гоулд ХХК - Улаанбаатар хотын 1-р амаржих газрын барилгын санхүүжилтийн үлдэгдэлд 5,7 тэрбум төгрөг
2.    Оюу толгой ХХК - Өмнөговь аймгийн Ханбогд сумын нэгдсэн эмнэлэгт 107 сая төгрөгийн мөнгөн бус хандив

2Б. ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2011 ОНД ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Бороо гоулд ХХК - Улаанбаатар хотын 1-р амаржих газрын барилгын санхүүжилтэд 3,3 тэрбум төгрөг
2.    Болд төмөр ерөө гол ХХК - Сэлэнгэ аймгийн Шаамар сумын эмнэлгийн барилгын санхүүжилтэнд 230 сая төгрөг

2В.ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 2010 ОНД ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Болд төмөр ерөө гол ХХК - Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 100 сая төгрөг; 
2.    Кожеговь ХХК - Дорноговь аймгийн Зүүнбаян сумын эмнэлэгт 30 сая төгрөгийн тоног төхөөрөмж;

3А. 2012 ОНД НИЙГМИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Бороо гоулд ХХК - Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт 707 сая төгрөгийн тусламж
2.    Си Өү Эй Эл ХХК - Дорноговь аймгийн Хатанбулаг, Хөвсгөл сум хөгжүүлэх санд 200 сая төгрөг
3.    Энержи ресурс ХХК - Өмнөговь аймгийн Цогтцэций сумын соёлын төвд 70 сая төгрөгийн хандив

3Б. 2011 ОНД НИЙГМИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Энержи ресурс ХХК - Өмнөговь аймгийн ДЦС-т 1,6 тэрбум төгрөгийн нүүрс
2.    Оюу толгой ХХК - Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд 845 сая төгрөгийн түлш, Даланзадгад суманд 121 сая төгрөгийн 2ш хогийн машин, 10ш чингэлэг

3В. 2010 ОНД НИЙГМИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ДИЙЛЭНХ ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

1.    Эрдэнэт үйлдвэр ХХК - Эрдэнэт хотын цэвэр усны шугам, хоолой шинэчлэх ажилд 2 тэрбум төгрөг, бурханы зан үйлд 500 сая төгрөг, зуданд 150 сая төгрөг, аймаг хөгжүүлэх санд 50 сая төгрөг;
2.    Айвенхоу майнз монголиа инк ХХК - Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн албанд 1,6 тэрбум төгрөг, Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-овоо сумд 500 сая төгрөгийн дизель түлш, малжуулах санд 140 сая төгрөгийн хандив;
3.    Бороо гоулд ХХК - Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол сумын хөгжлийн санд 370 сая төгрөгийн хандив, Аймгийн хөгжлийн санд 160 сая төгрөг;

 

4А. 2012 ОНД БУСАД ЗОРИУЛАЛТААР ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

  1. Монголын алт МАК ХХК – Өмнөговь аймгийн ЗДТГ-т 1,5 тэрбум төгрөгийн хандив
  2. Энержи ресурс ХХК – Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 1,2 тэрбум төгрөгийн хандив
  3. Мо Эн Ко ХХК – Ховд аймгийн ЗДТГ-т 1 тэрбум төгрөгийн хандив

4Б. 2011 ОНД БУСАД ЗОРИУЛАЛТААР ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

  1. Оюу толгой ХХК – 643 сая төгрөгийг Өмнөговь аймгийн ЗДТГ-т бүсийн хөгжилд, 213 сая төгрөгийн 2ш Toyota LC-200 автомашиныг МХЕГ-т
  2. Эрдэнэт үйлдвэр ХХК – 343 сая төгрөгийн машин болон 100 сая төгрөгийн мөнгөн хандивыг Төрийн өмчийн хороонд, 98 сая төгрөгийг баяр, наадам, ой тэмдэглэх хүрээнд хандивласан байна.

4В. 2010 ОНД БУСАД ЗОРИУЛАЛТААР ХАНДИВ, ДЭМЖЛЭГ ОЛГОСОН КОМПАНИУД

  1. Монголын алт МАК ХХК – Өмнөговь аймгийн Хилийн Цэргийн Ангид орон сууц барих зориулалтаар 551 сая төгрөгийн материал, АЗДТГ-т 100 сая төгрөгийн хандив, Гаалийн хороонд 55 сая төгрөгийн зөөврийн сууц
  2. Гоби коул энд энержи ХХК  - Баянхонгор аймгийн ЗДТГ 154 сая төгрөг, Говь-Алтай аймгийн ЗДТГ 45 сая төгрөгийн хандив
  3. Эрдэнэт үйлдвэр ХХК – 72 сая төгрөгийг Орхон аймгийн наадмын хандив, 50 сая төгрөгийг Орхон, Дорноговь аймгийн хууль, шүүх, хүчний байгууллагад  хандив, 50 сая төгрөгийг ЕТГ, ГХЯ хурал зөвлөгөөний зардал болгож олгосон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авна уу