Монгол Улсын ОҮИТБС-ын нэгтгэлийн тайлан

 

 

Монгол Улсын арван наймдугаар буюу 2023 оны нэгтгэлийн тайлан

2023 оны ОҮИТБС-ын тайлан бусад тайлангуудаасаа хэрхэн ялгарч байна вэ?

1-рт бид бүхэн цахим тайлагналын системээ сайжруулсан. Компаниуд цахим тайлангаа илгээхэд аль болох хялбар болгох ажлуудыг хийсэн.Дараах холбоосоор орж тайлангаа илгээнэ.  https://ereports.eitimongolia.mn/. Нэгтгэл тайланд ОҮИТБС-ын цахим тайлангийн системд тайлагнасан мэдээллийг голчлон ашигласан бөгөөд 125 компанийг сонгосон. 2-рт Энэхүү тайланд Нүүрсний сонсголын талаар мэдээллийг оруулж өгсөн.                                                          

ОҮИТБС-ын 18 дахь удаагийн тайлангийн зорилго нь ОҮИТБС-ын стандартын дагуу ил тод байдлыг хангах явдлыг сайжруулах, ил болсон мэдээллийн иж бүрэн хамралт, үнэн бодит байдалд үнэлгээ өгөх, Засгийн газрын мэдээллийн систем, байгалийн баялгийн засаглалын удирдлагыг сайжруулахад чиглэсэн зөвлөмжүүдийг тохиролцон хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ. 2023 онд 8,1 их наяд төгрөгийн дүн тайланд нэгтгэгдсэн байгаа юм. 2023 онд 1193 компаний орлогын мэдээллийг засгийн газар талаас тайлагнасан байгаа бол компани талаас 710 компани төлбөр төлсөн гэж мэдээллэсэн. 483 компанийн мэдээллийн зөрүү гарч ирж байна. Засгийн газарт тайлагнасан 1193 компанийн 11 компани тайлагнасан орлогын дүнгийнхээ 85 хувийг эзэлж байгаа. Эдгээр 1193 компаниас 5 шалгуур үзүүлэлт тавьж байгаад 125 компаниа сонгосон. Монгол улс 2023 оны төсвийн тодотголоор гадаад зах зээлд 50 сая.тн нүүрс экспортлох зорилт дэвшүүлж, жилийн эцсийн байдлаар 69.6 сая.тн нүүрс экспортолсон нь бүх цаг үеийн түүхэн дээд амжилт болсон бөгөөд дэвшүүлсэн зорилтоо 39.2%- иар давуулан биелүүлсэн байна. Уул уурхайн салбарын хувьд улсын нэгдсэн төсвийн орлогын 29.9%-ийг бүрдүүлсэн бөгөөд нүүрс олборлогчдын хувьд уул уурхайн салбарын орлогын 56.2%-ийг дангаараа бүрдүүлж ажилласан байна. Эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 7,679.8 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3,072.9 тэрбум төгрөг буюу 40.0 хувиар өссөн байна. Уул уурхайн салбар нь 2023 оны IV дүгээр улирлын байдлаар ДНБ-ний 28.7 хувийг эзэлсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өссөн, экспортын орлогын 86.5 хувь буюу 24.7 хувиар өссөн, төсвийн орлогын 31.6 гаруй хувийг бүрдүүлсэн байна.

Тайлангийн  дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг  татаж авна уу. 

Монгол Улсын арван долоодугаар буюу 2022 оны нэгтгэлийн тайлан

ОҮИТБС-ын энэ удаагийн нэгтгэл тайланд 104 аж ахуйн нэгж хамрагдсан нь 5.3 их наяд төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 2021 онд 63 аж ахуйн нэгж хамрагдаж байсантай харьцуулахад 2.1 их наяд төгрөгөөр өссөн байна. 2022 онд Засгийн газар талдаа 1184, компани талаасаа 785 аж ахуйн нэгж тайлагнасан байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тайлан илгээсэн компаниудын ирц 600-700 аж ахуйн нэгжээр буурсан, идэвх суларсан байна. Засгийн газар талаас тайлагнасан аж ахуйн нэгжийн тоо, компани талаас тайлагнасан аж ахуйн нэгжийн тооны зөрүү, аль нэг талдаа тайлагнаагүй 399 аж ахуйн нэгж байна. Нийт 1184 аж ахуйн нэгжээс 9 аж ахуйн нэгж нь 100 тэрбум буюу түүнээс дээш орлогыг засгийн газрын талдаа төвлөрүүлсэн бөгөөд нийт татварын орлогын 81.5 хувийг эзэлж байна. 1 тэрбумаас дээш татвар төвлөрүүлсэн 85 аж ахуйн нэгж, 500 саяас дээш татвар төвлөрүүлсэн 56 аж ахуйн нэгж, 300 саяас дээш татвар төвлөрүүлсэн 57 аж ахуйн нэгж, 300 сая хүртэлх татвар төвлөрүүлсэн 977 аж ахуйн нэгж тус тус байна.

Тайлангийн  дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг  татаж авна уу. 

 

Монгол Улсын арван зургаадугаар буюу 2021 оны нэгтгэлийн тайлан

ОҮИТБС-ын Олон улсын Удирдах хорооноос дэлхий дахиныг хамраад байгаа Ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг авч үзэн, ОҮИТБС-ын тайлагналын мэдээлэл цуглуулах, түгээх ажлыг ямар нэг эрүүл мэндийн эрсдэлгүй байлгах, аудитын тулган баталгаажуулалтыг уян хатнаар хийж гүйцэтгэх зөвлөмжийг өгсөн. 2021 оны байдлаар 2,015 компани нийт 3,027 тусгай зөвшөөрөл эзэмшиж байснаас 1591 компани цахимаар тайлан илгээсэн байна. Эдгээрээс МОҮИТБС-ын Олон талт ажлын хэсгээс баталсны дагуу МОҮИТБС-ын 2021 оны уян хатан нэгтгэл тайлангийн тулган баталгаажуулалтыг алт, зэс, нүүрсний болон Ажлын хэсгийн гишүүдийн саналаар сонгосон 63 аж ахуйн нэгжийг хамруулан хийж гүйцэтгэсэн байна.

Тайлангийн дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг татаж авна уу. 

Монгол улсын арван тавдугаар буюу 2020 оны нэгтгэлийн тайлан

Олон улсын ОҮИТБС-ын зөвлөлөөс дэлхийн хэмжээнд Ковид-19 тахлын улмаас үүссэн хүнд нөхцөл байдлын үүднээс ОҮИТБС-ын тайланг цуглуулах, түгээх нь эрүүл мэндийн аливаа эрсдэлээс ангид байх, аудитыг уян хатан байдлаар явуулахыг зөвлөжээ. 2020 оны байдлаар нийт 2363 аж ахуйн нэгж 2642 лиценз эзэмшиж байгаагаас 1419 нь тайлангаа онлайнаар ирүүлсэн байна. Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлөөс алт, нүүрс, зэсийн баяжмал үйлдвэрлэгч 60 аж ахуйн нэгжийг хамруулсан Монгол Улсын ОҮИТБС-ын 2020 оны нэгтгэл буюу 15 дахь тайланд хамрагдсан байна.

 

Тайлангийн дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг татаж авна уу.

Монгол улсын арвандөрөвдүгээр буюу 2019 оны нэгтгэлийн тайлан

Хуучин маягтаар нийт 1472 компани тайлан илгээсэн бол, 881 компани тайлангаа илгээгээгүй, харин 633 компани шинэ маягтаар тайлангаа гаргажээ. Төрийн 2 яам, 4 агентлаг болон орон нутгийн 19 аймаг, 8 дүүргийн захиргаа хүлээн авсан төлбөр, орлогоо цахимаар тайлагнасан байна.

 

Тайлангийн дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг татаж авна уу.

Монгол улсын арвангуравдугаар буюу 2018 оны нэгтгэлийн тайлан

2018 онд 1490 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1986 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 202 компанийн тайланд тулган баталгаажуулалт хийв. 

 

Тайлангийн дэлгэрэнгүйг болон хавсралтуудыг татаж авна уу. (Хавсралт excel файлаар татах)

Монгол улсын арван хоёрдугаар буюу 2017 оны нэгтгэлийн тайлан

2017 онд 1489 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 2091 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 230 компанийн тайланд тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 230 компаниас Засгийн газар 2 их наяд 206 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 2 их наяд 207 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 236 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Тайлангийн дэлгэрэнгүй болон хавсралтуудыг татаж авна уу.

Монгол улсын арван нэгдүгээр буюу 2016 оны нэгтгэлийн тайлан

2016 онд 1227 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 2086 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 213 компанийн тайланд тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 213 компаниас Засгийн газар 1 их наяд 086 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 071 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 74 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Тайлангийн дэлгэрэнгүй, хавсралт болон хүснэгтүүдийг татаж авна уу.

Монгол улсын аравдугаар буюу 2015 оны нэгтгэлийн тайлан

2015 онд 747 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1920 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 202 компанийн тайланд тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 202 компаниас Засгийн газар 1 их наяд 393 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 392 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 112 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж, хавсралт файлуудыг эндээс татаж авна уу.

Монгол улсын есдүгээр буюу 2014 оны нэгтгэлийн тайлан

2014 онд 990 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1573 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 236 компанийн тайланд тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 236 компаниас Засгийн газар 1 их наяд 579 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 582 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 2,3 тэрбум төгрөг (тайланд мэдээлэл ирүүлээгүй компаниудын дүнг хасвал 581 сая төгрөг ) тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж, хавсралт файлуудыг эндээс татаж авна уу.

Монгол улсын наймдугаар буюу 2013 оны нэгтгэлийн тайлан

2013 онд 1198 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1617 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 250 компаниас Засгийн газар 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 37,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж , хавсралт файлуудыг эндээс татаж авна уу 

Монгол улсын долоодугаар буюу 2012 оны нэгтгэлийн тайлан

2012 онд 1527 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 1829 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 200 компаниас Засгийн газар 1 их наяд 593 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 594 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 360,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын зургаадугаар буюу 2011 оны нэгтгэлийн тайлан

2011 онд 300 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 518 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 200 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 200 компаниас Засгийн газар 2 их наяд 150 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 2 их наяд 150 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 75,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын тавдугаар буюу 2010 оны нэгтгэлийн тайлан

2010 онд 273 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 478 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 50 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 150 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 150 компаниас Засгийн газар 1 их наяд 275 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 275 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 0,3 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын дөрөвдүгээр буюу 2009 оны нэгтгэлийн тайлан

2009 онд 129 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 363 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 50 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 101 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 101 компаниас Засгийн газар 737,5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 737,5 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 58,1 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын гуравдугаар буюу 2008 оны нэгтгэлийн тайлан

2008 онд 113 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 184 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 100 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 46 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв.

Дээрх 46 компаниас Засгийн газар 685,6 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 686,0 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 420,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын хоёрдугаар буюу 2007 оны нэгтгэлийн тайлан

2007 онд 102 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 184 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 200 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 38 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 38 компаниас Засгийн газар 748,8 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 745,0 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 775,1 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдэв.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу 

Монгол Улсын анхны буюу 2006 оны нэгтгэлийн тайлан

2006 онд 64 компани төлсөн төлбөрөө тайлагнаж, Засгийн газар 134 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнаснаас 200 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 25 компанийн тайланд аудитын тулган баталгаажуулалт хийв. 

Дээрх 25 компаниас Засгийн газар 467,2 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 492,3 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 25,0 тэрбум төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдсэнээс Сангийн яам хожим нь 21 тэрбум төгрөгийн зөрүүний тайлбар хийв. 4,0 тэрбум төгрөг тайлбарлагдаагүй зөрүүтэй хэвээр байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж татаж авна уу