Байгаль орчны нөхөн сэргээлт - 2019 оны байдлаар

Байгаль хамгаалалтын тусгай дансанд 2019 онд 2,317 сая төгрөг төвлөрсөн ба буцаан олголт байхгүй гэж БОАЖЯ тайлагнажээ. Тус дансны 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдэл нь 16,354 сая төгрөг байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУСГАЙ ДАНС

Байгаль орчны хамгийн өндөр барьцаа хөрөнгө байршуулсан 10 компанийг “Петрочайна дачин тамсаг Монгол” ХХК тэргүүлжээ. Эдгээр 10 компани 2019 онд тус дансанд байршсан нийт барьцаа хөрөнгийн 30.1 хувийг бүрдүүлж байна.

2019 оны Нөхөн сэргээлтийн барьцаа дансанд төвлөрүүлсэн аж ахуйн нэгжүүд, барьцаанд төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн задаргааг 2019 оны нэгтгэл тайлангийн Хавсралт 23-аас харна уу. 2019 оны байдлаар 152 аж ахуйн нэгж 632.89 га-д нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ба 843.95 га-д нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

АШИГЛАСАН УСНЫ МЭДЭЭЛЭЛ

Хараат бус хянагч-нэгтгэгчийн зүгээс ашигласан усны мэдээллээ ирүүлэх хүсэлт гаргасны дагуу 2020.12.7-17-ны хооронд нэгтгэлд сонгогдсон 171 компанийн 19 нь хариу ирүүлсэн. Эдгээр 19 компани нь 2019 онд ус ашигласны төлбөрт Засгийн газарт 1,576.2 сая төгрөг төлсөн бөгөөд 8,136,195.79 метр куб ус ашиглахаар гэрээ хийж, гэрээлсэн усны 98.4 хувийг ашигласан байна.

2019 онд Засгийн газар нийт нэгтгэлд сонгогдсон 171 компаниас ус ашигласны төлбөр гэж 40,258.5 сая төгрөг хүлээн авсан ба дээрх 10 компаниуд 35,414.9 сая төгрөг буюу 87.97 хувийг бүрдүүлж байна.

ХОГ ХАЯГДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Хараат бус хянагч-нэгтгэгчийн зүгээс шинэ маягтын дагуу хог, хаягдлын мэдээллээ ирүүлэхийг компаниудаас хүсэхэд 16 компани хариу ирүүлсэн. Компаниудын ирүүлсэн мэдээллийг нэгтгэж үзэхэд 95.6 хувь буюу 20,213.18 метр.куб-г энгийн хог хаягдал, 4.4 хувь буюу 890.29 метр.куб нь аюултай хог хаягдал байна.

Мөн 6646.2 метр.куб хог хаягдлыг устгасан ба үүний 93.4 хувийг буюу 6209 метр.куб хог хаягдлыг ландфилл булшилах, 6.6 хувийг буюу 437.2 метр.куб хог хаягдлыг хими физикийн арга, шатаах, бусад зэрэг аргуудаар устгасан байна.