Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор оролцогч 3 тал Засгийн газар, компаниуд, төрийн бус байгууллагын эвслийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг
Нэг. Оршил
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачилгын зорилго, зарчим, шалгуур үзүүлэлтийг Монгол Улсын оролцогч 3 тал хүлээн зөвшөөрч, сахин баримтлахаа илэрхийлж,
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх хүрээнд нягт хамтран ажиллахаар тохиролцож,
Компаниуд болон Засгийн газар санаачилгын тайлан гаргаж улсад төлсөн болон хүлээн авсан албан татвар, төлбөрөө нийтэд мэдээлэх нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах, авилгал хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад онцгой үүрэгтэйг оролцогч 3 тал хүлээн зөвшөөрч,
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг газрын тос, эрдэс баялгыг ашиглах хүрээнд, мөн Төв Засгийн газрын хэмжээнд төдийгүй орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхээр тогтсоноо нотолж.......