Онцлох үйл явдлууд

            Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2005 оны 10 дугаар сарын хамтарсан хурлаар Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Засгийн газар 2006 оны 1 дүгээр сард Засгийн газрын 1-р тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ албан ёсоор нийтэд зарласан юм.

"Онцлох үйл явдлууд"

  • 2006
    • 1 сар - Монгол Улсын Засгийн газар ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ тунхаглав.
    • 3 сар - Олон талт оролцогчдын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг эмхлэн байгуулав.
    • 7 сар - Ашигт малтмалын тухай хуульд (48.10) нэмэлт заалт оруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрөө жил бүр нийтэд ил тод тайлагнахыг хуульчлав.
  • 2007
    • 3 сар - Засгийн газрын 80 дугаар тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чиг үүргийг тогтоов.
    • 4 сар - ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд оролцож буй төр, компани, иргэний нийгмийн төлөөллүүд Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурав.
    • 4 сар - ОҮИТБС-ын тайлангийн анхны маягтыг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар батлав.
    • 6 сар - Ерөнхий сайдын захирамжаар ОҮИТБС-ын ажлын албыг байгуулав.
    • 10 сар - Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орноор дэлхий нийтэд зарлагдав.
  • 2008
    • 5 сар - Монгол Улсын ОҮИТБС-ын анхдугаар нэгтгэл тайлан хэвлэгдэн гарав.
  • 2009
    • 12 сар - ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улс дахь хэрэгжилтэнд чанарын шалгалт буюу баталгаажуулалт хийв. Баталгаажуулагчаар Coffey International байгууллага ажиллав.
  • 2010
    • 6 сар - Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх дунд хугацаа (2010-2014)-ны стратегийн баримт бичгийг батлав.
    • 10 сар - Монгол Улс ОҮИТБС-ын "шаардлагыг бүрэн хангасан" дэлхийн 4-дэгч орноор шалгарав.
  • 2011
    • 3 сар - Парис хотноо зохиогдсон ОҮИТБС-ын Олон улсын 5 дугаар бага хурлын үеэр Олон Улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал гардав.
  • 2012
    • 7 сар - Засгийн газрын 222-р тогтоол гаргаж, ОҮИТБС-ын хэрэгжилтийг үндэсний түвшинд боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үүргийн холбогдох төрийн байгууллагууд, бүх шатны засаг дарга нарт үүрэг болгов. Мөн Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг талуудын тэгш оролцоог хангаж шинэчлэн байгуулав.
  • 2013
    • 6 сар – Сидней хотноо зохиогдсон ОҮИТБС-ын 6 дугаар бага хурал: Олон улсад мөрдөгдөх ОҮИТБС-ын стандартыг батлав.
    • 7 сар - Олон улсад мөрдөгдөх ОҮИТБС-ын стандартыг батлав.
    • 7 сар - 25 сургагч багш бэлтгэгдэв.
    • 8-11 сар - ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт хангах зорилго бүхий ОҮИТБС-ын анхдугаар бүсийн чуулгад-ыг Ховд, Хэнтий, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотноо зохион байгуулав. 4 бүсийн чуулганд нийт 20 аймгийн 600 гаруй төр, компани, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2012 оны буюу 7-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 200 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Их Британы Моорей Стефенс, Монголын Далайван аудит компани хийв
  • 2014
    • 1 сар - УИХ-ын тогтоол- Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого- 2014-2025 он, 3,1,7- д Ил тод байдлын болон хариуцлагатай уул уурхай, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлгээ зэрэг олон улсын санаачлагыг дэмжин хөгжүүлэх-гэж томьёологдсон.
    • 1 сар - Түгээмэл тархайтай ашигт малтмалын хуулиар 34,10-заалтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч мэдээ тайлан гаргаж нийтэд мэдээлнэ.
    • 7 сар - Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 36,1-заалтаар газрын тосны гэрээлэгч компанид санхүүгийн мэдээ тайланг гаргаж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2013 оны буюу 8-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 250 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Их Британы Харт Нойрс, Монголын Улаанбаатар аудит корпорац хийв
  • 2015
    • 11 сар - Монголын ОҮИТБС-ын 2014 оны буюу 9-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 236 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Францын КиПиЭмЖи, Монголын КиПиЭмЖИ аудит компаниуд хийв
  • 2016
    • 2 сар – Лима хотноо зохиогдсон ОҮИТБС-ын Олон улсын 6 дугаар бага хурлын үеэр ОҮИТБС-ын цахим тайлагналыг амжилттай нэвтрүүлсний төлөө Олон Улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал гардав.
    • 11 сар - УИХ-ын тогтоол- Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр- 2022 он, 4.1.6.5 - д Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах -гэж томьёологдсон.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2015 оны буюу 10-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 202 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Их Британы Харт Нойрс, Монголын Улаанбаатар аудит корпорац хийв
  • 2017
    • 4 сар - Засгийн газраас 114-р тогтоолоо батлаж, Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, ОҮИТБС-ын тайланг гаргаж, Гэрээний болон Ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангахаар тусгасан.
    • 9 сар - Засгийн газрын 263-р тогтоол гарч, ОҮИТБС-ыг бүхэлд нь хүлээн авч, ОҮИТБС-ын цахим тайлагналын баталгаажуулав.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2016 оны буюу 11-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 213 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Францын КиПиЭмЖи, Монголын КиПиЭмЖИ аудит компаниуд хийв
  • 2018
    • 9 сар - Засгийн газрын 289-р тогтоол батлагдаж Үндэсний зөвлөлийн даргаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагчаар УУХҮЯ- ны Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилов.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2017 оны буюу 12-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 230 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Их Британы Харт Нойрс, Монголын Улаанбаатар аудит корпорац хийв.
  • 2019
    • 1 сар - ОҮИТБС-ын Ажлын албыг УУХҮЯ-ны мэдэлд шилжүүлэв.
    • 6 сар - Парис: ОҮИТБС-ын шинэ стандарт батлагдаж, олборлох салбарыг бүхэлд нь хамруулав.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2018 оны буюу 13-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 202 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Тунис, Монголын БДО аудит компаниуд хийв.
  • 2006-2020
    • 14 удаагийн ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргав.
  • 2020
    • ОҮИТБС-ын стандартыг шинэчлэн батлав.
    • 3 сар - ОҮИТБС-ын шинэ стандартын дагуу тайлангийн маягт шинэчлэгдэв. УУХҮ-ийн Сайдын а/37 тоот тушаалаар батдагдав.
    • 12 сар - Монголын ОҮИТБС-ын 2019 оны буюу 14-р нэгтгэл тайлан батлагдав. Тайланд 171 компанийн төлбөр, орлогыг хамруулан, тулган баталгаажуулалтыг Монголын Грант Торнтон аудит компани хийв.
  • 2021
    • 11 сар - Монголын ОҮИТБС-ын 2020 оны буюу 15-р нэгтгэл тайлан хүлээгдэж байна.
  • 2022
    • 1 сар - Монголын ОҮИТБС-ын Баталгаажуулалт хүлээгдэж байна.

Цаашид хийх ажил

https://docs.google.com/spreadsheets/d/e/2PACX-1vR-lK2Vb1TBC2qD5Kb3a37rhMAqDN9M3oDut37an38himn4P_kLJCjrFz6CA9ingRcA-oCuGbrUXvv9/pubhtml