Тусгай зөвшөөрөл - 2019.12.31

1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Ашигт малтмалын 2642 тусгай зөвшөөрөл 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар хүчин төгөлдөр байна. Үүнээс 1696 нь ашиглалтын, 946 нь хайгуулын тусгай зөвшөөрөл байна. Ашиглалтын тусгай зөвшөөрлөөс 57 нь ураны, 20 нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд байна.

Ашигт малтмалын Хайгуулын тусгай зөвшөөрөл:

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2019 онд 1126 байсан бол 2020 онд 946 болж 180-аар бурчээ.
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо сүүлийн 5 жилд 2.1 дахин цөөрсөн байна.

Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл:

  • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2019 онд 1670 байсан бол 2020 онд 1696 болж 26-аар нэмэгджээ.
  • 2019 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр 59-ийг олгосон бол 70-ийг цуцалжээ.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн 49.6 хувийг алт ба нүүрсний тусгай зөвшөөрөл эзэлж байна.

 

2. КОМПАНИУДЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН ГАРГАЛТ

Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4-т заасны дагуу жил бүр ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй. 2020 оны байдлаар тусгай зөвшөөрөл эзэмшигч 2240 компани байгаагаас 1419 компани үүргээ хэрэгжүүлжээ. Үлдсэн 821 компани нь үүргээ хэрэгжүүлэхгүй, нийтэд хаалттай хэвээр байна.

3. ХАМГИЙН ОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 10 КОМПАНИ

Ашигт малтмал, газрын тосны газраас сар бүр гаргадаг Эрдэс баялгийн статистик мэдээнээс харахад 2019 оны байдлаар хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “Монголросцветмет”, “Монголын алт МАК”, “Гацуурт” тэргүүлж байна. Харин талбайн хэмжээгээр "Цайна инвэстмент монголиа" ХХК тэргүүлж, нийт 207.6 мянган га талбай бүхий тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

4. ГАЗАР ЗҮЙН БҮС НУТГААР ТАРХСАН АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Тусгай зөвшөөлийн 2019 оны үзүүлэлтийг харахад Төв, Дорноговь, Хэнтий аймагт хамгийн олон тусгай зөвшөөрөл олгогджээ. Үүн дотор Төв, Дорноговь ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрлөөр бусад аймгийг илүүхэв. Энэ хоёр аймгийн дараа Сэлэнгэ аймаг ашиглалтын, Дундговь аймаг хайгуулын тусгай зөвшөөрлийн тоогоороо хамгийн олон тусгай зөвшөөрөлтэй гурван аймгийн тоон оржээ. Нийслэлийн нутаг дэвсгэрт ашиглалтын 160 тусгай зөвшөөрөл олгожээ.

Харин тусгай зөвшөөрлийн нийт нутаг дэвсгэрт эзлэх хэмжээгээр Орхон, Дундговь, Дорноговь хамгийн их байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн нутаг дэвсгэрт эзлэх хэмжээ улсын хэмжээнд 3.8 хувь байгаа бол Орхон аймагт 13.2 хувь, Говьсүмбэрт 7 хувийг нь эзэлжээ.