ТЕНДЕРИЙН УРИЛГА
(Сонгон шалгаруулалт дахин явуулах тухай)
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 10 дугаар буюу 2015 оны нэгтгэл тайлан боловсруулах хараат бус хянагч нэгтгэгч – (Аудитын консорциум) ийг шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй түншлэлүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
Хараат бус хянагч- нэгтгэгчийг Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 39 дүгээр заалтын дагуу Зөвлөх сонгох хосолмол үнэлгээний аргаар сонгон шалгаруулна. Гэрээ байгуулах эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын алба байна.
Хараат бус хянагч-нэгтгэгч нь компаниудын төлсөн төлбөр, засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэхдээ заавал олон улсын мэргэжлийн стандартуудыг ашиглана. Тендерт оролцогсод нэгтгэх/тайлан гаргахад ашиглах процедуртаа зохих мэргэжлийн стандартуудыг заавал баримтлан ажиллана (мөн түүнийг хэрхэн баримтлахаа харуулна).
Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байх ба дараах шаардлагыг хангасан байна:
- Нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчтай (олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшиний ур чадвартай) болох нь нотлогдсон байх;
- Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах мэргэшсэн байгууллагын гишүүнчлэлтэй нягтлан бодогчтой байна.
- Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх хийгээд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхтай байна;
- ОҮИТБС-ын зохих мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгаажуулалт хийж байсан туршлагатай байх нь давуу тал ч, заавал шаардахгүй;
- Түншлэл (Консорциумд) оролцох дотоодын аудитын компани нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн яамнаас авсан, тэр нь хүчинтэй байх ёстой. Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлнэ;
- Сонирхлоо илэрхийлэхдээ Түншлэл (Консорциум) байгуулсан тухай нотлох баримтын хуулбарыг заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог заавал ирүүлнэ;
- Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийн хамт тусгах шаардлагатай. Үүнд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг газрын тос, уул уурхайн компаниудын санхүүгийн нэгдсэн тайланд сүүлийн 3 жил аудит хийсэн бол ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, хэрэв сонгогдож энэ ажлыг хийхээр болбол холбогдох тайлбар, танилцуулгыг заавал ирүүлнэ.
Энэхүү тендерт оролцох сонирхолтой түншлэлүүд дээр дурдсан чадвар, шаардлагын дагуу баримт бичгүүдээ монгол болон англи хэл дээр бүрдүүлэн 2016 оны 4 дүгээр сарын 29-ны 15:00 цагаас өмнө Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албанд ирүүлнэ үү.
Хаяг: Монголын Олборлох үйлдвэрлэлийн Ил тод байдлын санаачилгын ажлын алба
Туушин компанийн төв байр, 314 тоот, Ерөнхий сайд А. Амарын гудамж,
Улаанбаатар хот, 210620А, Монгол улс
Утас 976- 70 11 05 25, Факс 976- 70 11 01 55,
Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com,
Цахим хуудас: www.eitimongolia.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.