Монгол Улс 2006 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, олборлох салбараас төсөвт хүлээн авч буй төлбөр, орлого, тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалт, ажиллах хүчин, байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилт зэрэг мэдээллүүдийг нийтэд ил тод болгоод байна. 2016 онд ОҮИТБС-ын стандарт шинэчлэн батлагдаж, ил тод байдлын цар хүрээ улам өргөжин тэлснээр олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийг олон нийтэд нээлттэй зарлах шаардлага тавигдах боллоо.
Нээлттэй Нийгэм Форум нь ОҮИТБС-ын энэхүү шинэ стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын үйл ажиллагаанаас “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох арга замыг тодорхойлон бодлогын зөвлөмж боловсруулах судалгааны төслийн уралдааныг зарлаж байна. Иймд сонирхсон судлаач, судалгааны багийг “Олборлох үйлдвэрлэл эрхлэгч компанийн ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд бодлогын судалгаа хийхийг урьж байна.
Судлаач болон судалгааны багт тавигдах шаардлага:
Судалгааны төслийн баримт бичиг:
Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2016 оны 4 сарын 21-ний Пүрэв гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу selenge@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Мэдээлэл өгөх уулзалт 2016 оны 4 сарын 15-ний Баасан гарагийн 11 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно. Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.
НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ
Жамьян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс
Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857 E-mail: osf@forum.mn
http://www.forum.mn