ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГИЙН МАЯГТУУД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

2 сарын 02, 2021
374
ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГИЙН МАЯГТУУД ШИНЭЧЛЭГДЭН БАТЛАГДЛАА

Монгол Улсын Сангийн сайдын 2016 оны 2-р сарын 5-ны өдрийн 43 тоот тушаал, Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны 12-р сарын 19-ний өдрийн А/143 тоот тушаалуудаар ОҮИТБС-ын тайлангийн маягтуудыг шинэчлэн баталлаа. ОҮИТБС-ын тайлангийн маягтад орж буй энэ удаагийн өөрчлөлтөөр улс болон орон нутгийн төсөвт хүлээн авдаг татвар төлбөрт гарсан өөрчлөлтүүдийг тусгахаас гадна тусгай зөвшөөрлийн төлбөр, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийг тусгай зөвшөөрөл тус бүрээр, орон нутагт төлсөн төлбөрийг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр мөн хандив дэмжлэгийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг тайлагнахаар боллоо. 

ОҮИТБС-ын 2015 оны тайланг энэхүү шинэ маягтын дагуу цахим тайлангийн системээр хүлээн авна. 

Маягт, түүнийг нөхөн заавар, журам батлах тухай Сангийн сайдын тушаал, Маягт түүнийг нөхөх зааврыг зөвшөөрөх тухай Үндэсний Статистикийн хорооны даргын тушаал болон батлагдсан маягтуудтай танилцана уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд