Монгол Улсын Засгийн газар Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ыг 2006 оноос хувийн хэвшил, төрийн бус байгуулагын оролцоотойгоор хэрэгжүүлж байна. ОҮИТБС-д нэгдэн орсон цагаасаа манай улс энэхүү санаачилгын хүрээнд тавигдаж буй бүхий л стандарт, шаардлагыг бүрэн хангаж, энэ үзүүлэлтээрээ санаачилгыг хэрэгжүүлэгч дэлхийн 51 орны 4 дүгээрт, ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагналыг 2 удаа хүртсэн анхдагч улс болсон билээ.
Гэсэн хэдий ч ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр манай улсын нийгэм, эдийн засагт гарч буй үр нөлөө, бэрхшээл, сургамжийг олон талын оролцоотойгоор хэлэлцэж, нэгдсэн ойлголтонд хүрэх зорилгоор ОҮИТБС-ын анхдугаар Үндэсний чуулганыг 2015 оны 11 сарын 3, 4-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Чуулганд төр засаг, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид, судлаачид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй явагдаж буй, 13 аймаг, 11 сумын нутгийн удирдлага, иргэдийн хурлын тэргүүлэгчид зэрэг нийт 250 гаруй зочид, төлөөлөгчид оролцлоо. Мөн “Төлснөө Нийтэл” иргэний нийгмийн олон улсын сүлжээний Евро-азийн бүсийн төлөөлөгчид оролцож, туршлага мэдээлэл хуваалцсан юм.
Чуулганаас гарсан зөвлөмжийг дараах холбоосоор татаж авна уу.
Фото зургийг эндээс үзнэ үү.
Undesnii Forumaas garsan zuvlumj_final_2016 03 21.pdf