ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 2014 ОНЫ ТАЙЛАН ГАРГАЛТЫН МЭДЭЭ

2 сарын 02, 2021
289
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 2014 ОНЫ ТАЙЛАН ГАРГАЛТЫН МЭДЭЭ

Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу “тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг (ОҮИТБС-ын тайлан) дараа оны 1 дүгээр улиралд багтаан маягтын дагуу тайлагнаж, олон нийтэд мэдээлэх” үүрэгтэй.

ОҮИТБС-ын тайлангийн зорилго нь компаниудын төлсөн татвар, үзүүлсэн хандив, дэмжлэгийн мэдээг олон нийтэд ил болгох замаар байгалийн баялгаас бий болсон орлогыг зүй зохистой зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлэхэд оршдог.

2014 онд 1717 аж ахуйн нэгж ОҮИТБС-ын тайлан гаргах үүргийг хуулиар хүлээснээс өнөөдрийн байдлаар 971 аж ахуйн нэгж тайлангаа гаргаж, 746 аж ахуйн нэгж тайлангаа гаргаагүй байна.

Иймд тайлан гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн удирдлага холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллана уу.

Тайлан гаргаагүй 746 аж ахуйн нэгжийн жагсаалтыг энд дарж үзнэ үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд