ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд ОҮИТБС-ын нээлттэй өдөрлөг, 7 дугаар сарын 1-ний Баянхонгор суманд Баруун бүсийн 2-р чуулганыг зохион байгууллаа.
Бөмбөгөр сумын өдөрлөгт 70 гаруй иргэд, Баруун бүсийн чуулганд Говь-Алтай, Ховд, Баянөлгий, Баянхонгор аймаг, Говь-алтай аймгийн Цээл, Чандмань, Баянхонгор аймгийн Баяновоо, Жаргалант, Бөмбөгөр, Галуут сумдын төлөөлөл бүхий нийт 100 гаруй оролцогчид оролцлоо.
Өдөрлөг, чуулганы зорилго нь эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.
Дэлгэрэнгүйг тайлангаас үзнэ үү.
Baruun busiin tailan_ 2015 07 01.pdf
Bumbugur sumand ajillasa tailan_ 2015 06 30.pdf