ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хойд бүсийн 2-р чуулган”-ыг зохион байгуулав. Чуулганд Дархан-уул аймгийн төвөөс 2, Шарын гол сумаас 5, Орхон аймгийн төвөөс 5, Жаргалант, Баянөндөр сумаас тус бүр 5, Булган аймгаас 6, Бүрэгхангай сумаас 5, Сэлэнгэ аймгийн төвөөс 5, Хүдэр, Ерөө, Орхонтуул, Баянгол сумдаас тус бүр 10, Мандал сумаас 50 төлөөлөл нийт 160 гаруй оролцогчид оролцов.
Эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд эдгээр арга хэмжээний зорилго нь оршиж байв.
Дэлгэрэнгүйг хавсралт тэмдэглэлээс үзнэ үү.
Hoid busiin tailan_ 2015 06 09_reviewed.pdf