СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2 сарын 02, 2021
481
СЭЛЭНГЭ АЙМГИЙН БАЯНГОЛ СУМЫН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ОҮИТБС-ын нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд эдгээр арга хэмжээний зорилго ньоршиж байв.

Баянгол сумын өдөрлөгт ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шорт, бүсийн захирал Ваутер Бистербос, Алекс Горди нар оролцов. Улаанбаатар хотоос Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын алба, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Төлсөн авснаа нийтэл эвслийн 7 төлөөлөл, ОҮИТБС-ын ажлын алба, Монголиан майнинг журнал, Үндэсний шуудан сонины сэтгүүлч, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын 2 мэргэжилтэн, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд захирал зэрэг нийт 21 хүний баг, бүрэлдэхүүнтэй оролцов.

Орон нутгийг төлөөлөлж Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Н.Батдорж тэргүүтэй Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтэн, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Татварын хэлтсийн дарга, ММЭ ТВ-ийн 2 сэтгүүлч, сумаас Баянгол сумын засаг дарга Б.Энхбат, ойн сангийн нөхөрлөл, төсвийн байгууллага, бичил уурхайчид, нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 38 иргэд, компаниудыг төлөөлж Бороо гоулд ХХК, Шижир талст ХХК, Гоби эксплорэйшн ХХК, Сэлэнгэ минералс ХХК, Тод ундарга ХХК, Эрдэс майнинг ХХК, Дунтрейд ХХК, Эм Жи Эл ХХК зэрэг 12 компанийнтөлөөлөл оролцов. Бүртгэлийг хавсаргав.

Өдрийн эхний хагаст ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шортын айлчлалын баг болон Ажлын хэсгийн төлөөлөгчид Бороо гоулд ХХК-ийн үйлдвэр дээр очиж байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн байдал, нуруулдан уусгах технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үйл явцтай газар дээр нь танилцаж,тус компанийн эдийн засагт болон орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмрийн талаар танилцуулга сонсож, компанийн байр суурьтай танилцав.

Үргэлжлүүлэн 14:00 цагт Баянгол сумын Соёлын төвд Баянгол сумын иргэд, тус суманд тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй ОҮИТБС-ын өдөрлөг, уулзалтыг зохион байгуулллаа.

Дэлгэрэнгүй тайланг хавсралтаас үзнэ үү.

PDF icon Bayangol sumand ajillasa tailan_ 2015 06 09.pdf

File Bayangol hotolbor.docx

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд