ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 сарын 02, 2021
327
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын ОҮИТБС-ын ажлын албанаас иргэний нийгмийн байгууллагуудад зориулан “Орон нутгийн иргэдэд зориулан мэдээлэл бэлтгэх арга зүй” сэдэвт чадавх бэхжүүлэх сургалтын 2015 оны 4 сарын 2-ны өдөр Пума империал зочид буудалд зохион байгууллаа. Сургалтанд "Төлсөн авснаа нийтэл" эвслийн 24 гишүүн байгууллага оролцов.

Сургалтын зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудад ОҮИТБС-ын мэдээллийн сангаас аймаг, сумын мэдээлэл боловсруулах чадвартай болгох; цахим тайлагналын системээс иргэд, олон нийтэд зориулж мэдээлэл шүүх болон боловсруулсан мэдээллээ олон нийтэд хүргэх арга зүйг танилцуулж, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд оршиж байв.

Сургалтаар оролцогч нарт ОҮИТБС-ын зорилго, зорилт, ил тод болж буй мэдээллийг ашиглах арга зүй, цахим тайлагналын системийг танилцуулж, урьдчилан бэлтгэсэн 2013 оны эксэл баазаас дурын аймаг, сумын мэдээллийг дасгал ажил болгож боловсруулсан нь иргэний нийгмийн байгууллагуудын бодит хэрэгцээнд тулгуурласан, үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтын хөтөлбөр, саналыг хуудсыг хавсралтаас үзнэ үү.

 

PDF icon Hariu medeelel avah huudas April 03.pdf

PDF icon Surgaltiin hotolbor_2015 04 03_printed.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд