УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 сарын 02, 2021
269
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөөний дагуу олборлох үйлдвэрлэлийн 100 аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нарт зориулсан "ОҮИТБС-ын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе 2015" сэдэвт хагас өдрийн сургалтыг 2015 оны 3 сарын 4, 3 сарын 26-ны өдрүүдэд Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд 2 удаагийн давтамжтайгаар зохион байгууллаа.

Сургалтын зорилго Монгол Улсын ОҮИТБС-ын 2012, 2013 оны аудиторын тулган баталгаажуулалтын дүнгээр дунд, түүнээс доош үнэлгээ авсан, тайлангийн зөрүү ихтэй олборлох үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдэд ОҮИТБС-ын тайлан гаргах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тулган баталгаажуулалтад оролцох идэвхийг нэмэгдүүлэх, ОҮИТБС ба цахим тайлагналын үндэс, үйл явцыг танилцуулахад оршиж байв.

Хөтөлбөрийн дагуу эхний хэсэгт ОҮИТБС-ын тухай үндсэн ойлголтыг оролцогч нарт өгч, хоёрдугаар хагаст цахим тайланг хэрхэн бөглөх, аудитын нэгтгэлээр зөрүүтэй мэдээлэгддэг гол татвар, төлбөрүүд, тэдгээрийг хэрхэн зөрүүтэй бүртгэхгүй байх, хандив, тусламжийг хэрхэн бүртгэх, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээг хэрхэн тайлагнах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, Бороо гоулд ХХК-ийн бүртгэл, журналтай танилцаж, туршлага солилцлоо.

ОҮИТБС-ын тайлан гаргагч аж ахуйн нэгжүүдэд зориулсан 2 удаагийн сургалтанд нийт 104 аж ахуйн нэгжийн 128 нягтлан, санхүүгийн ажилтан, геологич нар оролцлоо. Сургалтын үр дүнг 2 сургалтын дунджаар авч үзвэл 82% нь хангалттай, 18% нь дундаж, 0% нь хангалтгүй гэж дүгнэсэн байна. Компаниудад ОҮИТБС-ын үйл явц, тайлангийн ач холбогдлыг тайлбарлан ойлгуулж, улмаар нягтлан бодох бүртгэлийг сайжруулах талаар төрийн байгууллага, аудитор, олон улсын стандартыг мөрдөж ажилладаг үлгэр жишээ компани зэрэг олон талын оролцоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн нь тэдэнд чухал хэрэгцээтэй байсан нь ажиглагдлаа.  Цаашид энэ төрлийн сургалтыг тогтмолжуулах, илтгэлүүдийн агуулгыг давхардуулахгүйгээр товч бөгөөд тодорхой бэлтгэж танилцуулах, илтгэлийн цагаа барих, аль болох кейс, жишээ дээр тайлбарлаж, компаниудыг өөрсдийг нь оролцуулах байдлаар зохион байгуулахад анхаарах нь зүйтэй байна.

 

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд