2013 онд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 8 аж ахуйн нэгж, ураны тусгай зөвшөөрөл бүхий 2 аж ахуйн нэгж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 1188 аж ахуйн нэгж нийт 1198 компани Засгийн газарт төлсөн татвар, төлбөрөө тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар 1617 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнав. Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд олон улсын аудитын тулган баталгаажуулалт хийв. Аудитын тулган баталгаажуулалтыг Их Британийн Харт Нойрс, Монголын Улаанбаатар аудит корпораци ХХК-ийн хамтарсан консорциум хийж гүйцэтгэж, эцсийн тайланг 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулахаар бэлтгэж байна.
Дээрх 250 компаниас Засгийн газар 2013 онд 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар, төлбөр хүлээн авсан нь, компаниуд 1 их наяд 576 тэрбум төгрөгийн татвар төлбөр төлсөн нь аудитаар нотлогдож, 37,0 сая төгрөг тайлбарлагдахгүй зөрүүтэй үлдсэн байна.
Дэлгэрэнгүйг тайлангийн хэсгээс үзнэ үү.
Монголын ОҮИТБС-ын ажлын алба