ОҮИТБС ӨДӨРЛӨГ - ДОРНОД АЙМГИЙН БАЯНДУН, ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМАНД

2 сарын 02, 2021
293
ОҮИТБС ӨДӨРЛӨГ - ДОРНОД АЙМГИЙН БАЯНДУН, ХЭНТИЙ АЙМГИЙН НОРОВЛИН СУМАНД

ОҮИТБС-ын ажлын алба Хэнтий аймгийн Норовлин сум, Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ-тай хамтран 2014 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ОҮИТБС-ын өдөрлөгийг тус сумдад зохион байгуулав.

     Өдөрлөгийн зорилго нь ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, алт үйлдвэрлэгч компаниудын тайланг иргэдэд нээлттэй мэдээлэх, талууд нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сумын салбар зөвлөл байгуулахад оршиж байв.

      Уулзалтад Улаанбаатар хотоос Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Иргэний нийгмийн “ТАН” эвсэл, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч, харилцааны мэргэжилтэн бүхий 7 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.

        Орон нутгаас Хэнтий, Дорнод аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн дарга, гишүүд, сумдын удирдлага, олборлох үйлдвэрлэлийн компаниуд, иргэд хөдөлмөрчид нийт 200 гаруй төлөөлөгчид оролцож, тухайн сумдын эрдэс баялгийн салбараас олж буй орлого, зарцуулалт, тусгай зөвшөөрөл, байгаль орчин гэх зэрэг өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Норовлин сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг

Баяндун сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг

 

Монголын ОҮИТБС-ын ажлын алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд