ОҮИТБС-ын ажлын алба Булган аймгийн Бүрэгхангай сум, Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран 2014 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгийн зорилго нь ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, чадавхжуулах, орон нутгийн иргэдийг мэдээллээр хангах, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч, алт үйлдвэрлэгч компаниудын тайланг иргэдэд нээлттэй мэдээлэх, талууд нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сумын салбар зөвлөл байгуулахад оршиж байв.
Уулзалтад Улаанбаатар хотоос Авилгатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар, Стандарт хэмжилзүйн газар, Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциац, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Иргэний Нийгмийн “ТАН” эвсэл, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч, санхүүгийн мэргэжилтэн бүхий 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцов.
Орон нутгаас Булган аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийг төлөөлж аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүн, аймгийн МХГ-ын хэлтсийн мэргэжилтэн, геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч Наранцацралт, Стандартчилан хэмжил зүйн хэлтсийн дарга Бүрэнтуяа, Булганы мэдээ сонины сэтгүүлч Норжмаа болон сумыг төлөөлж засаг дарга Б.Бадам, ИТХ-ын дарга С.Загас, Засаг даргын орлогч Б.Баяр, багийн дарга нар, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид, ЗДТГ-ын мэргэжилтнүүд, Өгөөжбаянхангай ХХК, Төсөлч ХХК, Хос Хас ХХК, Өрмөн-Уул ХХК, Фокус метал майнинг ХХК-иудын удирдлага, харьяа уурхайнуудын дарга нар болон нутгийн иргэд, хөдөлмөрчид нийт 95 хүн энэ арга хэмжээнд оролцлоо.
Өдөрлөгийн үеэр бүх оролцогч нар 2013-2014 онд хийгдсэн болон хийгдэж буй хөрөнгө оруулалтын тохижилтын ажлуудтай танилцаж, уул уурхайн салбараас олсон орлого, түүний зарцуулалт, тусгай зөвшөөрөл, гэрээ, нөхөн сэргээлт гэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж, мэдээлсэн байна
Бүрэгхангай сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг
Галуут сумын ОҮИТБС-ын өдөрлөгийн зураг
Монголын ОҮИТБС-ын ажлын алба
Булган аймгийн Бүрэгхангай суманд өдөрлөг зохион байгуулсан тухай тайлан
Баянхонгор аймгийн Галуут суманд өдөрлөг зохион байгуулсан тухай тайлан