Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дугаар заалтын дагуу 2013 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын тайлангаа ашиглалтын лиценз эзэмшигч бол 1 дүгээр маягтаар, хайгуулын лиценз эзэмшигч бол 2 дугаар маягтаар гаргаж 2014 оны 1 дүгээр улирлын дотор Ашигт малтмалын газар эсхүл ОҮИТБС-ын ажлын албанд ирүүлнэ үү.
Тайлан гаргаагүй болон хоцорч гаргасан аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдэе.
ОҮИТБС-ын 1-р маягтыг нөхөх заавар
ОҮИТБС-ын 2-р маягтыг нөхөх заавар