АЖИЛД УРЬЖ БАЙНА

2 сарын 02, 2021
283
АЖИЛД УРЬЖ БАЙНА

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Адам Смит байгууллагын хэрэгжүүлж буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод байдлын Санаачилгын (ОҮИТБС) хэрэгжилтийг дэмжих төсөл

АЖИЛД УРЬЖ БАЙНА

Эрдсийн баялагаас олж буй орлогын менежмент, ил тод байдлыг сайжруулахын төлөө ОҮИТБС нь хамтран ажиллаж буй улс орнуудын засгийн газар, олборлогч компани, иргэний нийгмийн байгууллагын эвсэл юм. ОҮИТБС нь олборлох компанийн төлсөн татвар болон бусад төлбөрийг иж бүрнээр нь ил тод болгохыг шаарддаг стандартыг (http://eiti.org/document/standard) хэрэгжүүлэн ажилладаг. Олборлох компанийн төлсөн төлбөрийг ОҮИТБС-ын жилийн тайланд тусган олон нийтэд ил тод болгодог.

Монгол улс ОҮИТБС-ыг 2006 оноос хэрэгжүүлж эхэлсэн ба олборлох компанийн улсын төсөвт төлсөн төлбөр, татвар болон засгийн газрын олборлох компаниас хүлээн авсан орлогыг ил тод тайлагнасан тайланг 7 жил дараалан гаргаад байна. Энэхүү 7 жилийн тайланд олборлох салбарын талаар ихээхэн мэдээ, мэдээлэл хуримтлагдсан байх тул тэдгээрийг судалгаа шинжилгээ, бодлого боловсруулж, шийдвэр гаргахад ашиглах боломжтой юм.

Монгол улсын ОҮИТБС-ын ажлын алба нь өдөр тутмын хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэн ажилладаг бөгөөд Мэдээлэл Технологийн мэргэжилтэнийг ажиллуулахаар төлөвлөж байна.

Мэргэжилтэний хүлээх чиг үүрэг, хариуцлага:

  • ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх явцад бий болсон мэдээ мэдээллийг технологийн дагуу боловсруулах;
  • ОҮИТБС-ын жил тутмын тайланд орсон мэдээ мэдээллийн бааз үүсгэж (дата), оролцогч талууд хэрэглэхэд илүү хүртээмжтэй, ач холбогдолтой, ойлгомжтой байдлаар боловсруулах хүчин чадал бүхий программ, арга хэрэгсэл бий болгох;
  • ОҮИТБС-ын тайланг хэвлэмэл байдлаар гаргаж байгаа бөгөөд үүнийг цахим хувилбарт шилжүүлэн цахим тайлагналын систем бий болгоход хамтран ажиллах;
  • ОҮИТБС-ын ажлын албаны мэдээлэл харилцааны мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, мэдээ, мэдээллийголон төрлийн хувилбараар чанарын өндөр түвшинд бэлдэх;
  • ОҮИТБС-ын ажлын албаны цахим хуудсыг ажиллуулах, тогтмол шинэчлэхэд дэмжин ажиллах;
  • Ажлын албаны компьютер, техник хэрэгсэл, программ хангамжийн тогтмол ажиллагааг хангах;

ХОЛБОГДОХ МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР, ТУРШЛАГА:

  • Програм хангамж, инженерчлэл, математик гэх мэт холбогдох чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх;
  • Мэдээллийн технологийн чиглэлээр гурав болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;
  • Мэдээллийн технолог, мэдээлэл харилцаа холбооны хоорондох уялдаа холбооны талаарх ойлголттой байх;
  • Комьпютерийн програм хангамж, олон нийтийн сүлжээний өргөн мэдлэгтэй байх;
  • Англи, Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай байх;
  • Хариуцлагатай, үнэнч шударга, багаар ажиллах ур чадвартай байх.

Шалгарсан мэргэжилтэн 6 сарын зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах бөгөөд шаардлагатай бол 3 сараар сунгах болно.

Хэрэв Та албан тушаалыг сонирхож байвал өөрийн боловсрол, ажлын туршлага, энэхүү ажилтай ижил төстэй мэргэжлийн ажил хийж гүйцэтгэж байсан талаарх мэдээлэл бүхий танилцуулах захидал, тодорхойлолт болон хувийн намтраа (CV) MS Word эсвэл Adobe PDF format-аар Oyunbileg.Purev@AdamSmithInternational.com хаягаар ирүүлнэ үү.

Бид зөвхөн эхний шалгаруулалтанд тэнцсэн өргөдөл гаргагчтай холбогдох болно.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа 2014 оны 1-р сарын 21-ны 17:00 цаг.

Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолтыг доороос татаж авна уу.

Microsoft Office document icon Ажлын байрны дэлгэрэнгүй тодорхойлолт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд