ОҮИТБС-ЫН ЗҮҮН БҮСИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 сарын 02, 2021
263
ОҮИТБС-ЫН ЗҮҮН БҮСИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОҮИТБС-ын ажлын алба, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ОҮИТБС-ын Зүүн бүсийн анхдугаар чуулганыг Өндөрхаан хотноо 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.

Чуулганы зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт идэвхжүүлэх, бүсийн түвшинд уул уурхайн салбар дахь ил тод, нээлттэй байдлыг хэлэлцэж, туршлага солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох, аймгуудын дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гурван талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

Чуулганд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт 88 төлөөлөгчид оролцож эхний хагаст Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын талаарх үндсэн илтгэлүүдийг сонсож, хоёрдугаар хагаст ОҮИТБС-ыг орон нутагт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлээр тэр дундаа ОҮИТБС-ын дэд зөвлөлийг хэрхэн байгуулах, дэд зөвлөл юу хийх, ямар мэдээллийг ил тод болгож, нийтэд мэдээлэх, дэд зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд хэрхэн сурталчилах талаар 4 бүлэгт хуваагдан бүлгийн хэлэлцүүлэг хийж, зохих зөвлөмжүүдийг гаргалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд