ОҮИТБС-ЫН БАРУУН БҮСИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХОВД АЙМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 сарын 02, 2021
281
ОҮИТБС-ЫН БАРУУН БҮСИЙН АНХДУГААР ЧУУЛГАНЫГ ХОВД АЙМАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ОҮИТБС-ын ажлын алба, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ОҮИТБС-ын Баруун бүсийн анхдугаар чуулганыг Ховд хотноо 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулав.

Чуулганы зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт идэвхжүүлэх, бүсийн түвшинд уул уурхайн салбар дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, туршлага солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох, аймгуудын дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гурван талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

Семинарт Ховд, Увс, Завхан, Баян-өлгий аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн гишүүд, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, аймгуудын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд, Ховд аймгийн Дарви, Цэцэг, Мөст, Мянгад сум, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, иргэний төлөөлөл бүхий нийт 79 төлөөлөгчид оролцлоо. Нийт оролцогчдын 51% нь төрийн байгууллагын, 38% нь иргэний нийгмийн, 10% нь компанийн, 1% нь аль нэг төлөөллийн бус төлөөлөгчид байв. Компаниудын тухайд Ховд аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч Мо-Эн-Ко ХХК, Алтанрио Монголиа ХХК, Брейвхарт ресорсиз ХХК, Завхан аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч Баян айраг экплорэйшн ХХК, Увс аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч Хар тарвагатай ХК, Баян-өлгий аймагт тусгай зөвшөөрөл эзэмшигч СС Монголиа ХХК зэрэг 6 компанийн төлөөлөгч оролцлоо.

Улаанбаатар хотоос ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдийг төлөөлж Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа, Уул уурхайн яамны БХЗГ-ын мэргэжилтэн Б.Хулан, ТЕГ-ын улсын байцаагч Д.Энхтуяа, Авилгатай тэмцэх газрын УССГХэлтсийн мэргэжилтэн Л.Нарантуяа, МБОИЗ-ын УЗ-ийн гишүүн Б.Батболд, Ажлын албаны харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа нар томилогдон ажиллаж, илтгэл тавьсан ба Увс, Завхан, Ховд, Баян-өлгий аймгийн уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид баримтлах бодлого стратегийн талаар илтгэлүүдийг сонсож, хэлэлцүүлгийг өрнүүлэв.

Семинарын төгсгөлд оролцогчдыг 3 бүлэгт хуваан тодорхой сэдвүүдээр бүлгийн хэлэлцүүлэг хийж, орон нутагт ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх чиглэлээр зохих дүгнэлтүүдийг гаргасан бөгөөд УБ хотоос очиж ажилласан ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд орон нутгийн телевиз (Эко ТВ), сэтгүүлчдэд (Монцамэ агентлаг) ярилцлага өгч аймаг, орон нутгийн иргэдэд чуулганаар хэлэлцсэн гол асуудлууд, санаачилгын талаар олон нийтэд мэдээлэл хийх ажлыг зохион байгууллаа.

Дараагийн бүсийн семинаруудыг 10 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэн ханган ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд