ОҮИТБС-ЫН 25 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ

2 сарын 02, 2021
231
ОҮИТБС-ЫН 25 СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭГДЛЭЭ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хүрээнд Монголын ОҮИТБС-ын ажлын алба Адам Смит Интернэйшнл байгууллагатай хамтран ОҮИТБС-ын сургагч багш бэлтгэх богино хугацааны, түргэвчилсэн курсыг Улаанбаатар хотноо 2013 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын сургагч багш - 4 хүн, компаниудын сургагч багш - 3 хүн, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын сургагч багш - 18 хүн нийт 25 сургагч багш бэлтгэгдлээ.

Сургалтын хөтөлбөр нь насанд хүрэгчдэд сургалт явуулах арга зүй, оролцогчдыг идэвхжүүлэх, сэдэлжүүлэх арга зам, сургалтын хөтөлбөр боловсруулах, мэдээлэлд боловсруулалт хийх арга зүй, суралцагчдын хувийн онцлогийг харгалзах сэтгэл зүйн зөвлөгөө зэрэг тусгайлсан сэдвээс гадна олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үүсэл, зорилго, ач холбогдол, шинэ дүрэм, стандарт, оролцогч талуудын үүрэг, оролцоо, эрх зүйн зохицуулалт, санаачилгын тайланг бэлдэх үйл явц, хараат бус хөндлөнгийн аудитын үйл ажиллагаа, санаачилгын тайланг тайлбарлан, таниулах зэрэг өргөн хүрээний суурь мэдлэгийг олгох сэдвийг мөн хамарсан байна.

Сургалтаа оролцооны, кэйсийн, бүлгээр ажиллуулах, лекцийн, асуумжийн зэрэг олон төрлийн арга зүйд тулгуурлан явуулсан нь богино хугацаанд их мэдлэгийг олж авах, харилцан туршлага солилцох боломжийг олгосон үр дүнтэй сургалт боллоо.

Ингээд ОҮИТБС-ын сургагч багш бэлтгэх богино хугацааны, түргэвчилсэн курсэд амжилттай суралцсан, ил тод байдлыг олборлох салбарт түгээн дэлгэрүүлэх үйлст тууштай хүчин зүтгэх шинэхэн Сургагч багш нартаа ажлын амжилт хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд