ОҮИТБС-ЫН НИЙСЛЭЛИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2 сарын 02, 2021
355
ОҮИТБС-ЫН НИЙСЛЭЛИЙН ДЭД ЗӨВЛӨЛИЙН АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 222-р тогтоолын дагуу ОҮИТБС-ын нийслэлийн дэд зөвлөл Нийслэлийн засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/380 тоот захирамжаар шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй дэд зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.

Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ОҮИТБС-ын нийслэлийн дэд зөвлөлийн дарга Т.Бат-эрдэнэ хуралдааныг нээж, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон, ТЕГ-ын Эрдэс баялгийн татварын хэлтсийн мэргэжилтэн Д.Энхтуяа, Байгаль эхийн аврал сан ТББ-ын тэргүүн Н.Наранцэцэг нар ОҮИТБС-ын зорилго, ач холбогдол, нийслэлийн түвшин дэх тайлан гаргалт, хэрэгжилтийн байдлыг танилцуулав.

Улаанбаатар хотод 2013 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар ашиглалтын 165, хайгуулын 56 тусгай зөвшөөрөл бүхий 187 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах бөгөөд нийт тусгай зөвшөөрлийн дийлэнх нь буюу 75 хувь нь Налайх, Хан-Уул дүүрэгт олгогдсон байна. Дэд зөвлөлийн дарга Т.Бат-эрдэнэ нэн тэргүүнд эдгээр 187 аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж, ОҮИТБС-ын ач холбогдол, зорилгын талаар таниулан сурталчилж, харилцан ойлголцох, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран тэдгээр байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах нь зүйтэйг онцлов.

Хуралдааны төгсгөлд дэд зөвлөлийн гишүүд ОҮИТБС-тай холбоотой асуулт асууж, саналаа хэлж, 2013 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөлд тусгах өөрсдийн саналаа албан бичгээр хүргүүлэхээр тохиролцсоноор хуралдаан өндөрлөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд