ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон Талын Оролцоот Ажлын Хэсэгтэй хамтарсан  Баталгаажуулалтын Семинар

6 сарын 05, 2024
415
ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон Талын Оролцоот Ажлын Хэсэгтэй хамтарсан  Баталгаажуулалтын Семинар

2024 оны 05-р сарын 03-ний өдөр семинарыг УУХҮЯ-ны ССХ-ын дарга Б.Дэлгэржаргал нээж, Олон Улсын Нарийн Бичгийн Газар, Үндэсний зөвлөл, ажлын хэсэг болон ажлын алба хамтран үргэлжлүүлэв.  

Семинарын зорилго:

1.    Баталгаажуулалт нь Монгол Улсад олборлох салбарын засаглалыг хэрхэн бэхжүүлж, энэ салбарын үндэсний тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах;
2.    2026 онд болох ОҮИТБС-ын Баталгаажуулалтад бэлтгэх явцад гэрээний ил тод байдал, ТӨҮГ-ын ил тод байдал, орон нутгийн төлбөрийн асуудлаар залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын ОҮИТБС-ын оролцогч талууд, тэр дундаа Олон талын оролцоот ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийг дэмжих;
3.    Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлснээр юунд хүрсэн бэ гэдэгт нөлөөллийн үнэлгээ хийх;
4.    Монгол дахь ОҮИТБС-д оролцогч талуудын оролцоог бэхжүүлэх дараагийн алхмуудын талаар тохиролцох байв.

 Монгол Улсад гэрээний ил тод байдлыг бэхжүүлэх болон Гэрээний ил тод байдлын талаарх хамрах хүрээний судалгаа, замын зураглалын тухай Олон Улсын нарийн бичгийн газар, Монгол Улсад ТӨҮГ-ын ил тод байдлыг бэхжүүлэх, ТӨҮГ-ын ил тод байдлын талаарх хамрах хүрээний судалгаа, замын зураглалын танилцуулгыг Байгалийн Баялгийн Засаглалын Хүрээлэнгээс тус тус танилцуулгуудыг хийв. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд