"Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь" төслийн төлөвлөгөөнд саналаа өгнө үү

5 сарын 20, 2022
781

ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газар, Лондон хотноо төвтэй "Нээлттэй өмчлөл" олон улсын байгууллагаас дэлхийн 13 улсад хэрэгжүүлж буй "Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь" төсөл Монгол Улсад хэрэгжихээр болсон. Төслийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхийн аж ахуйн нэгжүүдийн жинхэнэ эзэд, эцсийн өмчлөгчдийг ил тод байдлыг сайжруулахад хууль тогтоомжуудыг уялдуулах, мэдээлэл цуглуулж, шалгах стандартыг боловсронгуй болгоход чиглэсэн техникийн чадавхыг нэмэгдүүлэх цогц үйл ажиллагаа явуулах юм. 

Тиймээс уг төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд оролцогч талууд болон олон нийтийн саналыг авч байна. Доорх мэдээлэлтэй танилцаж саналаа  5 дугаар сарын 31-ний дотор амжиж өгнө үү.

 

ОҮИТБС-ын стандартын дагуу Ашиг хүртэгч эзэд (эцсийн өмчлөгч)-ийг ажлын төлөвлөгөө (замын зураг)-ний биелэлт

Олборлох салбарыг нээлттэй болгох нь төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө-ний төсөл

Саналыг:

  • communication@eitimongolia.mn цахим хаягаар
  • @EITIMongolia Facebook page хуудас
  • Энэ мэдээллийн доорх сэтгэгдэл хэсэгт хүлээн авч байна. 
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд