ОҮИТБС-н 2022 оны тендерийн зар

1 сарын 24, 2022
967
ОҮИТБС-н 2022 оны тендерийн зар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ

Огноо: 2022 оны 01 дугаар сарын 24-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын 2021 оны буюу 16 дугаар уян хатан нэгтгэл тайлан боловсруулах

Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/202211013

Тендер нь дараах зөвлөх үйлчилгээнээс бүрдэнэ. Үүнд:

Д/д

Зөвлөх үйлчилгээний нэр

Шийдэх асуудал

Төсөвт өртөг, сая төг

1

Монгол Улсын ОҮИТБС-ын 2021 оны буюу 16 дугаар нэгтгэл тайлан боловсруулах

ОҮИТБС-н стандартын дагуу тайланг бэлтгэх, алт болон зэсийн компаниудын тайлангийн тулган баталгаажуулах, англи хэл дээрх орчуулгыг боловсруулах;

50,0

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2022 онд Улсын төсвийн хөрөнгөөр ОҮИТБС-н төслийн хүрээнд дээр дурдсан ажлыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул уг үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг чадварын мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах материалуудыг баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:

  • Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар
  • Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга
  • Татварын цахим тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын өргүй тухай тодорхойлолт
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа
  • Санхүүгийн чадавхын мэдээлэл 2020, 2021 онуудын аудит хийгдсэн санхүүгийн тайлан
  • Сүүлийн 2 жил /2020, 2021/ ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл /жагсаалт/
  • Зөвлөх хуулийн этгээдийн хүний нөөцийн чадавхын талаарх мэдээлэл /жагсаалт, CV/

Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг чадварын мэдүүлгээ 2022 оны 2 дугаар сарын 11- ний өдрийн 18:00 цагаас өмнө цахим системээр ирүүлэхийг урьж байна.

Зарлалын холбоосhttps://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1638948135568

 

Манай хаяг: ОҮИТБС-ын Ажлын алба, Туушин ХХК- ийн төв оффис, 314 тоот,

Утас: 7011 05 25,  Цахим шуудан: admin@eitimongolia.mn, eiti.finance@gmail.com

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд