Олон талт оролцогчдын Ажлын хэсэг баталгаажуулалтын шинэ загвартай танилцлаа

6 сарын 26, 2021
1529
Олон талт оролцогчдын Ажлын хэсэг баталгаажуулалтын шинэ загвартай танилцлаа

Монгол Улсад олборлох салбарын ил тод байдлыг хангах санаачилгын хэрэгжилтийг дүгнэх гурав дахь удаагийн баталгаажуулалт 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ. Бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт буюу 6 дугаар сарын 24-нд ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарыг газраас Монголын ОҮИТБС-ын олон талт оролцогчдын ажлын хэсэгт баталгаажуулалтын шинэ загварыг танилцууллаа.

Шинэ загвар нь олборлох үйлдвэрлэлийн мэдээллийг тогтмол ил болгож, ашиглалтыг сайжруулах, газрын хэвлийн баялгийн орлогыг үр ашигтай зарцуулах тухай олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх замаар практик ач холбогдлыг чухалчилж байгаа аж. Ингэснээр байгалийн баялгийн орлогын хуваарилалт, засаглалыг сайжруулах давуу талтай юм.

Шинэ загварын маягтуудын дагуу Монголын ОҮИТБС-ын олон талт оролцогчид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдалд өөрсдөө дүгнэлт өгнө. Тэрхүү дүгнэлтээ цааш олон улсын хөндлөнгийн үнэлгээчдэд хүргүүлж, хянуулна. Баталгаажуулалтыг олон улсын хөндлөнгийн үнэлгээчэд тодорхой оноогоор дүгнэх бөгөөд шаардлагатай бол тодорхой хугацаанд засаж сайжруулах боломж өгдөг онцлогтой.  

Баталгаажуулалтын вебинарт Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн гишүүд тухайлбал, УУХҮЯ, СЯ, АМГТГ, ТЕГ зэрэг төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушуултнууд, МУУҮА ТББ, “Нүүрс ассоциац” ХХК, “Эрдэнэс Монгол” нэгдэл, “Оюу Толгой” ХХК, “Рио Тинто” компанийн Монгол дахь салбарын төлөөлөл, “Бороо Гоулд” ХХК мөн ННФ, “Хил хязгааргүй алхам”, “Ил тод сан”, “Хариуцлагатай уул уурхай”, “Захиргааны шинэ санаачилга”, “Их баяншарга”, “Транспаренси Интернешнл Монгол”, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” зэрэг иргэний нийгмийн төлөөлөл оролцлоо. Мөн Монголын ОҮИТБС-ын Ажлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон байна.

Баталгаажуулалтын шинэ маягтын загваруудыг монгол орчуулгын хамт оролцогч талуудаа илгээгээд байна.

Монгол Улс дахь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг дүгнэх баталгаажуулалтад өмнө нь хоёр удаа хамрагдаж, хангалттай гэсэн үнэлгээ авч байсан юм. Энэ удаа ч амжилтаа баталгаажуулна гэдэгт Монголын ОҮИТБС-ын оролцогч талууд найдаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих (3)
  • Зочин (202.170.73.170)
    snu bolj bn
    2022 оны 03 сарын 12 | Хариулах
    • (202.170.73.170)
      hi
      2022 оны 03 сарын 12
  • Энхболор (202.170.73.170)
    mnhn
    2021 оны 12 сарын 20 | Хариулах

Харилцагч түншүүд