ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
Огноо: 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын ОҮИТБС-ын 2020 оны буюу 15 дугаар нэгтгэл тайлан боловсруулах, цахим тайлангийн мэдээллийг сайжруулах, чадавхи хэрэгцээг судлах зөвлөх үйлчилгээ
Тендер шалгаруулалтын дугаар: УУХҮЯ/202102008
Тендер нь 3 багцаас бүрдэнэ. Үүнд:
Багцын дугаар |
Зөвлөх үйлчилгээний нэр |
Шийдэх асуудал |
Төсөвт өртөг, сая төг |
Багц №1 |
Монгол Улсын ОҮИТБС-ын 2020 оны буюу 15 дугаар нэгтгэл тайлан боловсруулах. |
ОҮИТБС-н стандартын дагуу тайланг бэлтгэх, алт болон зэсийн компаниудын тайлангийн тулган баталгаажуулах, англи хэл дээрх орчуулгыг боловсруулах; |
50,0 |
Багц №2 |
Цахим тайлангийн мэдээллийг сайжруулах |
Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналын системийг сайжруулах хөгжүүлэлтийг хийх, алдааг засах, серверийг програм хангамжуудын хувилбарыг ахиулах, бусад шаардлагатай тохиргоонуудыг хийх; |
30,0 |
Багц №3 |
ОҮИТБС-ын чадавхи хэрэгцээг судлах зөвлөх үйлчилгээ. |
Монголын ОҮИТБС-ын Дэд зөвлөлүүдийн чадавхи хэрэгцээний суурь судалгаа, мониторинг хийх, үйл ажиллагааг идэвхжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах; |
10,0 |
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2021 онд Улсын төсвийн хөрөнгөөр ОҮИТБС-н төслийн хүрээнд дээр дурдсан гурван багц ажлыг тус тус хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг чадварын мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох дараах материалуудыг баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
Тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул www.tender.gov.mn хаягаар мэдээллийг авч, мэдүүлгээ цахим системээр ирүүлнэ. Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг чадварын мэдүүлгээ 2021 оны 4 дугаар сарын 30-ний өдрийн 14:00 цагаас өмнө цахим системээр ирүүлэхийг урьж байна. Зарлалын холбоос: https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1617595093188
Манай хаяг: ОҮИТБС-ын Ажлын алба, Туушин ХХК- ийн төв оффис, 314 тоот,
Утас: 7011 05 25, Цахим шуудан: admin@eitimongolia.mn