Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 18-р хуралдаан 2019 оны 12-р сарын 19-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.
Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 замын зургийн явц, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2018 оны тайланд Засгийн газар 1986 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнасан бол 1490 компани төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгээ тайлагнасан. Нэгтгэл тайланг боловсруулахаар шалгарсан Монгол Тунис улсуудын БДО консорциум эдгээр компаниудаас 202 компанийг сонгон авч тулган баталгаажуулалтыг хийлээ. Тайланд дурдсанаар 2018 онд засгийн газар 2 их наяд 288 тэрбум төгрөг хүлээн авчээ.
ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлан
ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлангийн хавсралт
ОҮИТБС-ын 2020 оны ажлын төлөвлөгөө
ОҮИТБС-ын 2019 оны ахиц дэвшлийн тайлан
ОҮИТБС-ын 2019 оны төлөвлөгөөний биелэлт
Ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах замын зураг шинэчилсэн биелэлт