Монгол Улсын ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үндэсний зөвлөлийн 16-р хуралдаан 2017 оны 12-р сарын 21-ний өдөр Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд боллоо.
Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2016 оны нэгтгэл тайлан, 2017 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны ахиц дэвшлийн тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 замын зурагт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2016 оны тайланд Засгийн газар 2086 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнасан бол 1227 компани төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгээ тайлагнасан. Нэгтгэл тайланг боловсруулахаар шалгарсан Монгол, Францын хамтарсан Кэй Пи Эм Жи консорциум эдгээр компаниудаас 213 компанийг сонгон авч тулган баталгаажуулалтыг хийлээ. Тайланд дурдсанаар 2016 онд засгийн газар 1 их наяд 86 тэрбум төгрөг хүлээн авсан бөгөөд эрдэс баялгийн салбар Засгийн газрын нийт орлогын 19 хувийг бүрдүүлж, нийт экспортыг 86 хувийг эзэлжээ.
Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайлан 2016
Монголын ОҮИТБС-ын нэгтгэл тайлангийн хүснэгтүүд