Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 222-р тогтоолын дагуу бүх шатны засаг дарга нар аймаг, сумандаа Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг хангах үүднээс төр, компани, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдсэн дэд зөвлөлийг эмхлэн байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих үүрэгтэй билээ. 2017 оны 5 сарын байдлаар 20 аймаг, 14 суманд дэд зөвлөл байгуулагдаад буй. Гэхдээ хэдий тушаал, шийдвэрээр байгуулагдсан хэдий ч төлөөллийн тэнцүү байдал алдагдсан, үйл ажиллагаа нь тогтмол явагдахгүй байгаа гэх зэрэг хүндрэл бэрхшээл байсаар байна. Одоогоор байгуулагдаад буй аймгийн дэд зөвлөлүүдийн бүрэлдэхүүнд хийсэн дүн шинжилгээг хавсралт материалаас үзнэ үү. Энэ онд 4 аймгийн дэд зөвлөлийг чадавхжуулах сургалт, семинар, 5 сумыг жишиг сум болгохоор ажиллаж байна.
Ded zovlol bureldehuun_2017 05 sar.xlsx