АЖЛЫН ХЭСГИЙН 43-Р ХУРАЛДААНААР "ЖИШИГ СУМ" ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

2 сарын 02, 2021
286
АЖЛЫН ХЭСГИЙН 43-Р ХУРАЛДААНААР

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 43-р хуралдаан 2017 оны 2 сарын 23-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлэх "Жишиг сум" төслийн хөтөлбөр, МУ-д хийсэн олон улсын баталгаажуулалтаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын дэд хэсгийг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлав.

"Жишиг сум" хөтөлбөрийг эхний ээлжинд Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Өмнөговь аймгийн Гурван тэс, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтий аймгийн Бор-өндөр сумдад 10 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Төслийн зорилго нь тухайн сум, орон нутгийн иргэд, оролцогч талуудын уул уурхайн салбарын талаарх болон ОҮИТБС-ын тайлангийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх харилцаа холбооны стратегийг хэрэгжүүлэх юм. Энэхүү туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд дараа, дараагийн суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд сайн туршлагыг түгээхээр төлөвлөж байна. 

Дэлгэрэнгүйг хурлын тэмдэглэлээс http://www.eitimongolia.mn/mn/working-group  болон Эхлэлийн тайлан, Сум сонголтын тайлангуудаас үзнэ үү. 

PDF icon Soum Selection Report_final_Mon_20-Feb-2017.pdf

PDF icon ASI EBRD EITIM SN Comms Inception Report Final 080217 FINAL MON.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд