Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албанаас ОҮИТБС-ын тайлан гаргагч төрийн байгууллага, компаниудад "ОҮИТБС-ын тайлагнал ба ашиг хүртэгч эздийн ил тод байдал" сэдэвт сургалтыг 2017 оны 2 сарын 16, 22-ны өдрүүдэд зохион байгууллаа. Төрийн байгууллагын сургалтанд тайлан гаргагч байгууллагуудаас гадна компаниудын эздийн мэдээллийг бүртгэдэг Санхүүгийн зохицуулах хороо, ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, Хөрөнгийн бирж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар гэх зэрэг нийт 20 гаруй байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Компаниудын сургалтын тухайд 2015 оны нэгтгэл тайлангаар хамгийн их зөрүүтэй тайлан мэдээ ирүүлсэн мөн шинээр лиценз авсан 40 гаруй компаниуд оролцлоо.
Сургалтын агуулга нэгдүгээрт ОҮИТБС-ын тайланг хэрхэн зөрүүгүй, алдаагүй тайлагнах вэ? хоёрдугаарт, Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил болговол компаниудын зүгээс өгөх санал зэрэг хоёр агуулгад чиглэсэн. Оролцогчид олон үнэтэй санал, зөвлөмж өгч цаашид анхаарах асуудлуудыг тэмдэглэн сургалтын тайланд хавсаргалаа.
Дэлгэрэнгүйг сургалтын тайлан, хөтөлбөрөөс үзнэ үү. Фото зургийг дараах линкээр орж үзээрэй. https://flic.kr/s/aHskVFmsCa https://flic.kr/s/aHskQkaeH3
Companiudiin surgaltiin tailan_2017 02 16.docx
Turiin baiguullaguudiin surgaltiin tailan_2017 02 24.docx