ХАРААТ БУС ХЯНАГЧ - НЭГТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН ЗАР

2 сарын 02, 2021
270
ХАРААТ БУС ХЯНАГЧ - НЭГТГЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН ЗАР

Монголын ОҮИТБС-ын 2016 оны нэгдсэн тайлан боловсруулах "Хараат бус хянагч нэгтгэгч"-ийг сонгон шалгаруулах тендер зарлагдлаа.

Хараат бус хянагч-нэгтгэгч нь компаниудын төлсөн төлбөр, засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэхдээ заавал олон улсын мэргэжлийн стандартуудыг ашиглана (шаардлага 4.9). Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОТАХ-ээс сайн, найдвартай бөгөөд мэргэжлийн хувьд чадварлаг гэсэн дүгнэлт авсан байх шаардлагатай (ibid). Тендерт оролцогсод нэгтгэх/тайлан гаргахад ашиглах процедуртаа зохих мэргэжлийн стандартуудыг заавал баримтлан ажиллана (мөн түүнийг хэрхэн баримтлахаа харуулна).

Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байх ба дараах шаардлагыг хангасан байна:

  • Нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчтай  (олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшиний ур чадвартай) болох нь нотлогдсон байх;
  • Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах нягтлан бодохын байгууллагын мэргэшсэн гишүүн нягтлан бодогчтой байна. Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх хийгээд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхтай байна;
  • ОҮИТБС-ын зохих мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгаажуулалт хийж байсан туршлагатай байх нь давуу тал ч, заавал шаардахгүй;
  • Түншлэл (Консорциумд) оролцох дотоодын аудитын компани нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн яамнаас авсан, тэр нь хүчинтэй байх ёстой. Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлнэ;
  • Түншлэл (Консорциум) байгуулсан тухай нотлох баримтыг сонирхлоо илэрхийлэхдээ хуулбарыг нь  заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог  заавал ирүүлнэ;
  • Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийн хамт тусгах шаардлагатай. Үүнд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг газрын тос, уул уурхайн компаниудын санхүүгийн нэгдсэн тайланд сүүлийн 3 жил аудит хийсэн бол ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлж, хэрэв сонгогдож энэ ажлыг хийхээр болбол холбогдох тайлбар, танилцуулгыг заавал ирүүлнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг Хараат бус хянагч нэгтгэгчийн ажлын даалгавраас авна уу. 

Энэхүү тендерт оролцох сонирхолтой бол ажлын даалгаварт дурдсан чадвар, шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлэн 2017 оны 2-р сарын 15-ны 15:00 цагаас өмнө Монголын Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачилгын ажлын албанд ирүүлнэ үү. 
Хаяг: Монголын ОҮИТБС-ын Ажлын алба, Туушин компаний төв байр, 314 тоот, Ерөнхий сайд Амарын гудамж, Улаанбаатар хот, 210620A, Монгол Улс
Утас: 976-70110525, Факс: 976-70110155
Цахим шуудан: eiti.secretariat@gmail.comeiti.communication@gmail.com

Ажлын даалгавар: 

PDF icon Хараат бус хянагч нэгтгэгчийн ажлын даалгавар

PDF icon ToR for Independent Administrator

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд