Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын хэсгийн 42-р хуралдаан 11 дүгээр сарын 18-ны өдөр ТЕГ-ын хурлын танхимд боллоо. Хуралдааныг ТЕГ-ын дэд дарга Н.Заяабал удирдан явуулав. Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлангийн явц, Монголын ОҮИТБС-ын 2016 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны ажлын төлөвлөгөөний төсөл, Ашиг хүртэгч эздийг ил болгох 2020 замын зургийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэж гишүүдийн гаргасан саналыг тусган энэ 12 дугаар сард зохион байгуулагдах Үндэсний зөвлөлийн хуралд танилцуулахаар боллоо.