Монгол Улс ОҮИТБС-ыг ямар түвшинд, хир амжилттай хэрэгжүүлж байгаа талаар ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас энэ 7 дугаар сарын эхээр үнэлгээ хийж, холбогдох тайланг англи, монгол хэлээр ирүүлснийг танилцуулж байна. Ирэх 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд ОҮИТБС-ын Удирдах хороо Казахстан улсын нийслэл Астана хотноо хуралдаж, тайлангийн дүнг батлах болно. Иймд эрхэм та бүхэнд энэ тайланг танилцуулахын хамт, санал, дүгнэлт, зөвлөмж өгч бидний ажилд туслахыг хүсье. Хамтран ажилласанд талархал илэрхийлье.
Монгол улсын баталгаажуулалтын тайлан - Анхан шатны үнэлгээ - Монгол
Validation of Mongolia - Initial assessment - English version