Видео мэдээ

ЕСБХ-ын банкны ахлах зөвлөх Пол Моффат

Европын сэргээн босголт хөгжлийн банкны ахлах зөвлөх Пол Моффат ОҮИТБС-ын цахим мэдээллийн нэгдсэн сангийн талаар Блүүмберг телевизед өгсөн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү. 

МҮОНТ-ын Цаг үе, үзэл бодол шууд ярилцлага

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон "Цаг үе, үзэл бодол" шууд нэвтрүүлэгт оролцож УУЛ УУРХАЙ ИЛ ТОД байхын ач холбогдлын талаар ярилцлаа. 2015.08.12

“ИХ 7-ИЙН ҮР ДҮНД ХУРДАН ХҮРЭХ ТҮНШЛЭЛ”-ийн Олон Улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

2013 онд Умард Ирландын Лох Эйрнд зохиогдсон дээд хэмжээний уулзалтаар Их 7-ийн орнууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) стандартыг хэрэгжүүлэх замаар засаглал, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжиж “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийг эхлүүлсэн байна. Энэ түншлэлийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улс – Монгол улстай хамтран ажиллахаар болж, нээлтийн бага хурлаа 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com