Шинэ мэдээ

Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс хийсэн судалгаа

ББЗХ-ээс ОҮИТБС-ын шинэ стандартыг Монгол Улс хэрэгжүүлэхэд тавьж буй шаардлага, одоогийн нөхцөл байдлыг харьцуулан судалснаа танилцуулах, шинэ стандартын голлох зүйл бүрийг тайлбарлах, нэгдсэн ойлголтод хүргэх зорилгоор ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн гишүүдэд 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа. Уг уулзалтаар тараасан материал, гарсан зөвлөмжийг дараах холбоосоос татаж авна уу.

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үйл ажиллагааны тайлан

2013 оны 6 дугаар сараас- 2014 оны 6 дугаар сар хүртлэх хугацааны Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын үйл ажиллагааны тайланг татаж авч танилцана уу. 

ОҮИТБС Заамар суманд

Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо, ОҮИТБС-ын ажлын алба хамтран Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ОҮИТБС-ын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт хангах, Төв аймгийн Заамар суманд тусгай зөвшөөрөл эзэмшигч, алт үйлдвэрлэгч компаниудын тайланг иргэдэд нээлттэй мэдээлэх, ОҮИТБС-ыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн засаг захиргаа, компани, иргэд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэх, талууд нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, сумын салбар зөвлөл байгуулахад уг арга хэмжээний зорилго

Үр дүнд чиглэсэн дэд зөвлөлийн үйл ажиллагаа зөвлөгөөн

Орон нутаг дахь ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тогтмолжуулах, зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарт үйл ажиллагааг төлөвлөн, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхи бэхжүүлэх зорилгын хүрээнд ОҮИТБС-ын ажлын алба “Үр дүнд чиглэсэн дэд зөвлөлийн үйл ажиллагаа” сэдэвт олон талт оролцогчдын зөвлөгөөнийг 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
 

ОҮИТБС-ын тайлан гаргах гарын авлага, сургалтын материал

ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөөний дагуу жил бүрийн эхэнд ОҮИТБС-ын тайлан гаргах цаг хугацаатай уялдуулж компаниудад сургалт зохион байгуулдаг. 2014 онд 100 компанид сургалт зохион байгуулахаар төлөвлөж, 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд "2014 онд ОҮИТБС-ын тайлангаа чанартай гаргацгаая" сэдэвт онол, практик хосолсон сургалт зохион байгууллаа.
 

2013 оны ОҮИТБС-ын тайлангаа хугацаандаа гаргана уу

Ашигт малтмалын тухай хуулийн 48.10 дугаар заалтын дагуу 2013 оны Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын тайлангаа ашиглалтын лиценз эзэмшигч бол 1 дүгээр маягтаар, хайгуулын лиценз эзэмшигч бол 2 дугаар маягтаар  гаргаж 2014 оны 1 дүгээр улирлын дотор Ашигт малтмалын газар эсхүл ОҮИТБС-ын ажлын албанд ирүүлнэ үү.

Тайлан гаргаагүй болон хоцорч гаргасан аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдэе.

Ажилд урьж байна

Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Адам Смит байгууллагын хэрэгжүүлж буй Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод байдлын Санаачилгын (ОҮИТБС) хэрэгжилтийг дэмжих төсөл

АЖИЛД УРЬЖ БАЙНА

Үндэсний зөвлөлийн 11-р хуралдаан боллоо

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны "А" танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын ОҮИТБС-ын 2012 оны нэгтгэл тайлан болон бусад асуудлуудтай танилцаж, үүрэг даалгавар өгөв.

ОҮИТБС-ын Хойд бүсийн анхдугаар чуулганыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа

ОҮИТБС-ын Хойд бүсийн анхдугаар чуулганыг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа. Чуулганд Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутгийн удирдлага, олборлох үйлдвэрлэлийн компаниуд болон сумдын иргэд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.

ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгууллаа

ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулганыг 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор зэрэг нийт 7 аймгийн 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com