Шинэ мэдээ

Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх 2015 оны төлөвлөгөө, 2014 оны тайлан

Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх 2015 оны ажлын төлөвлөгөө, 2014 оны тайланг боловсруулж Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Дэлгэрэнгүй тайлан, төлөвлөгөөтэй дараах холбоосоор орж танилцана уу.

Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна

2013 онд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 8 аж ахуйн нэгж, ураны тусгай зөвшөөрөл бүхий 2 аж ахуйн нэгж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 1188 аж ахуйн нэгж нийт 1198 компани Засгийн газарт төлсөн татвар, төлбөрөө тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар 1617 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнав. Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд олон улсын аудитын тулган баталгаажуулалт хийв.

“ИХ 7-ИЙН ҮР ДҮНД ХУРДАН ХҮРЭХ ТҮНШЛЭЛ”-ийн Олон Улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

2013 онд Умард Ирландын Лох Эйрнд зохиогдсон дээд хэмжээний уулзалтаар Их 7-ийн орнууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) стандартыг хэрэгжүүлэх замаар засаглал, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжиж “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийг эхлүүлсэн байна. Энэ түншлэлийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улс – Монгол улстай хамтран ажиллахаар болж, нээлтийн бага хурлаа 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

ОҮИТБС өдөрлөг - Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хотод

   Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын албаны 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу орон нутгийн түвшинд  ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх өдөрлөг зохион байгуулах зорилтын хүрээнд 11 сарын 11-14-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаа.

ОҮИТБС өдөрлөг - Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад

     Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2014 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ажиллаж, эрдэс баялгийн салбарыг тойрсон асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор нээлттэй хэлэлцлээ.

ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 36 дугаар хуралдаан Уул уурхайн яаманд боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын хэсгийн 36 дугаар хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уул уурхайн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Нэргүй удирдаж, ажлын хэсгийн 33 гишүүнээс 24 гишүүн оролцож ирц 70 хувьтай байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үүнд:

ОҮИТБС өдөрлөг - Дорнод аймгийн Баяндун, Хэнтий аймгийн Норовлин суманд

ОҮИТБС-ын ажлын алба Хэнтий аймгийн Норовлин сум, Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ-тай хамтран 2014 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ОҮИТБС-ын өдөрлөгийг тус сумдад зохион байгуулав.

Булган аймгийн Бүрэгхангай сум, Баянхонгор аймгийн Галуут суманд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгууллаа

ОҮИТБС-ын ажлын алба Булган аймгийн Бүрэгхангай сум, Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран 2014 оны 9 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд ОҮИТБС-ын өдөрлөг зохион байгуулав.

2015 оны 1 сарын 1-нээс Монгол Улс ОҮИТБС-ын тайланг цахимаар авдаг боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь газрын тос, уул уурхай, ураны компаниудын улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрийг ОҮИТБС-ын 1, 2, 3 дугаар маягтаар, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогыг ОҮИТБС-ын 4, 5, 6, 7 дугаар маягтаар жил бүр тайланг хүлээн авч,  хоёр талаас ирүүлсэн тайланг дотоод гадаадын аудитын хамтарсан байгууллагаар тулган баталгаажуулж, ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргаж, олон нийтэд ил тод болгодог билээ.

Ашигт малтмалын газрын кадастрын бүртгэлийн систем олон нийтэд нээлттэй, ил тод боллоо

Дэлхийн банкны санхүүжилттай Уул уурхайн салбарын институцийг бэхжүүлэх техник туслалцааны төслийн дэд хэсэг болох Уул уурхайн кадастрын компьютержсэн системийг интернетийн орчинд байршуулах төслийг Ашигт малтмалын газартай хамтран хэрэгжүүлж, төслийн хүрээнд ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийн мэдээллийг олон нийтэд нээлттэй, ил тод болгож, интернетийн орчинд цахим хэлбэрээр ашиглах боломжтой болсон байна. Ашигт малтмалын газрын дарын 2014 оны а-34 тоот тушаалын дагуу энэхүү системийг онлайн байршуулжээ.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com