Шинэ мэдээ

ОҮИТБС-ын Хойд бүсийн 2-р чуулган Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо

ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2015 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын хойд бүсийн 2-р чуулган”-ыг зохион байгуулав. Чуулганд Дархан-уул аймгийн төвөөс 2, Шарын гол сумаас 5, Орхон аймгийн төвөөс 5, Жаргалант, Баянөндөр сумаас тус бүр 5, Булган аймгаас 6, Бүрэгхангай сумаас 5, Сэлэнгэ аймгийн төвөөс 5, Хүдэр, Ерөө, Орхонтуул, Баянгол сумдаас тус бүр 10, Мандал сумаас 50 төлөөлөл нийт 160 гаруй оролцогчид оролцов.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөг боллоо

ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд ОҮИТБС-ын нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд эдгээр арга хэмжээний зорилго ньоршиж байв.

Төв аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөг боллоо

ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын албанаас Төв аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөгийг аймгийн ЗДТГ-тай хамтран 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зуунмод суманд зохион байгууллаа.

Зорилго нь эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

ОҮИТБС-ын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клэйр Шорт Монгол улсад айлчиллаа

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Олон улсын удирдах хорооны дарга хатагтай Клейр Шорт манай улсад энэ 6 дугаар сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд айлчлав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнийг хүлээн авч уулзлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт сумдад "ОҮИТБС-Орон нутагт" олон талт өдөрлөг боллоо

Энэ оны 3, 5 дугаар саруудад Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт сумдад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон талт нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр тус сумдад үйл ажиллагаа явуулж буй Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2014 онд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улс орон нутгийн төсөв төлбөрөө нийтэд тайлагнаж, ЗДТГ хүлээн авсан орлого, компаниудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар тайлагналаа.

Хараат бус нэгтгэгч сонгон шалгаруулах тендерийн зар

Монголын ОҮИТБС-ын 2014 оны нэгдсэн тайлан боловсруулах "Хараат бус нэгтгэгч"-ийн ажлын даалгаварыг та эндээс татаж авч (англи хэлээр) танилцана уу.

ОҮИТБС-ын дэд зөвлөлүүдийн 2015 оны төлөвлөгөө

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 222-р тогтоолын дагуу Аймаг, Нийслэлийн засаг дарга нар ОҮИТБС-ыг орон нутагт хэрэгжүүлэх үүрэг бүхий дэд зөвлөл байгуулж, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүрэгтэй. Одоогоор 19 аймаг, нийслэл ОҮИТБС-ын дэд зөвлөл, 4 сум салбар зөвлөлөө шинэчлэн байгуулаад байгаа ба зарим дэд зөвлөлүүд 2015 оны ажлын төлөвлөгөөгөө ирүүлээд байна. Дэлгэрэнгүй энд дарж үзнэ үү

Иргэний нийгмийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

Монголын ОҮИТБС-ын ажлын албанаас иргэний нийгмийн байгууллагуудад зориулан “Орон нутгийн иргэдэд зориулан мэдээлэл бэлтгэх арга зүй” сэдэвт чадавх бэхжүүлэх сургалтын 2015 оны 4 сарын 2-ны өдөр Пума империал зочид буудалд зохион байгууллаа. Сургалтанд "Төлсөн авснаа нийтэл" эвслийн 24 гишүүн байгууллага оролцов.

Уул уурхайн компаниудад сургалт зохион байгууллаа

ОҮИТБС-ын ажлын төлөвлөгөөний дагуу олборлох үйлдвэрлэлийн 100 аж ахуйн нэгжийн нягтлан бодогч нарт зориулсан "ОҮИТБС-ын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе 2015" сэдэвт хагас өдрийн сургалтыг 2015 оны 3 сарын 4, 3 сарын 26-ны өдрүүдэд Засгийн газрын 11-р байрны дугуй танхимд 2 удаагийн давтамжтайгаар зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе 2015" сэдэвт хагас өдрийн сургалтыг ОҮИТБС-ын тайлан гаргагч төрийн байгууллагуудад 2 сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газрын тосны газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын алба, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, 11 аймаг, 4 дүүргийн татварын хэлтэс, 8 аймаг, 7 дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 40 гаруй албан хаагчид оролцлоо.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com