Зөвлөх үйчилгээний сонгон шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэхийг урьж байна

Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайлан боловсруулах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ОҮИТБСАА/201801001
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
Нийт төсөвт өртөг: 254,430,000
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Гадаад этгээд оролцох эсэх: Тийм

  1. Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба нь Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:
    • ОҮИТБС-ын олон талт ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл явцад зориулж Монгол Улсын 2017 оны нэгтгэл тайлангийн цар хүрээг тодорхойлох судалгаа хийх;
    • ОҮИТБС-ын стандарт болон энэ ажлын даалгаврын 3-т заасны дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайланг боловсруулах;
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Дэлгэрэнгүй шаардлагыг ажлын даалгавараас харна уу.
  4. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь заавал гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байна.
  5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 -р сарын 13 -ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn сайтаар дамжуулан 2018 оны 03 -р сарын 13 -ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.

 

Сэтгэгдэл бичих

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com