Монгол Улсын Засгийн газраас ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар  "Олборлох  үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 263 дугаарыг тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолоор хэд хэдэн шийдвэр гарсны заримаас дурдвал: 

  • Аймаг, нийслэл, сум дүүргийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн яам, аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгов
  • Ашиг хүртэгч эздийг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийн боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамдад үүрэг болгов
  • Засгийн газрын ОҮИТБС-ын тайланг Үндэсний аудитын газар, эсхүл аймаг, нийслэлийн аудитын байгууллагаар баталгаажуулж гаргахыг Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов
  • ОҮИТБС-ыг бүхэлд нь хүлээн хэрэгжүүлэхийг шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх тогтоолтой холбогдуулан Ерөнхий сайд 142 тоот захирамж гаргасан бөгөөд Засгийн газрын 263-р тогтоол, захирамжийг бүрэн эхээр нь хавсралтаас хүлээн авна уу. 

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com