ОРОН НУТАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНИЙ СУДАЛГАА

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандартад төрийн зүгээс компаниудтай байгуулсан аливаа гэрээ, хэлцлийг олон нийтэд ил тод мэдээлэх гэж заасан байдаг. Тус асуудлын хүрээнд ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн дэргэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар ахлуулсан ажлын дэд хэсэг байгуулагдан ямар гэрээг ил болгох талаар талуудтай зөвшилцөх, эрх зүйн орчны судалгаа хийх, улмаар гэрээний хуулбарыг татан авч сан бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийсэн байна. Нээлттэй нийгэм форумын санхүүжилтээр www.iltodgeree.mn цахим хуудсыг ашиглалтанд оруулан олон нийтэд зарим гэрээнүүдийг ил болголоо. 

Олон нийтийн хамгийн ихээр сонирхдог Ашигт малтмалын тухай хуулийн 42,1-ийн дагуу компаниудын аймаг, орон нутгийн удирдлагатай хийсэн гэрээний мэдээлэл дээрх вэбсайтад орсон бөгөөд судалгааг ОҮИТБС-ын ажлын албанаас 2015, 2016 онуудад хийсэн. Хоёр жилийн хугацаанд хийсэн судалгаагаар 15 аймаг 25 гэрээний хуулбарыг ирүүлж, Архангай, Дархан-уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгууд 2 жил дараалан хариу ирүүлээгүй байна. 

Судалгааны дэлгэрэнгүйг хавсралт материалаас үзнэ үү. Гэрээг эх хувиар нь www.iltodgeree.mn цахим хуудаснаас үзнэ үү.

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com