АЖЛЫН ХЭСГИЙН 43-Р ХУРАЛДААНААР "ЖИШИГ СУМ" ХӨТӨЛБӨРИЙГ БАТАЛЛАА

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 43-р хуралдаан 2017 оны 2 сарын 23-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд боллоо. Хуралдаанаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр Адам Смит Интернэйшнл байгууллагын хэрэгжүүлэх "Жишиг сум" төслийн хөтөлбөр, МУ-д хийсэн олон улсын баталгаажуулалтаар өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлын дэд хэсгийг байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн батлав.

"Жишиг сум" хөтөлбөрийг эхний ээлжинд Төв аймгийн Заамар, Сэлэнгэ аймгийн Ерөө, Өмнөговь аймгийн Гурван тэс, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Хэнтий аймгийн Бор-өндөр сумдад 10 сарын хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Төслийн зорилго нь тухайн сум, орон нутгийн иргэд, оролцогч талуудын уул уурхайн салбарын талаарх болон ОҮИТБС-ын тайлангийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх харилцаа холбооны стратегийг хэрэгжүүлэх юм. Энэхүү туршилтын төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд дараа, дараагийн суманд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд сайн туршлагыг түгээхээр төлөвлөж байна. 

Дэлгэрэнгүйг хурлын тэмдэглэлээс http://www.eitimongolia.mn/mn/working-group  болон Эхлэлийн тайлан, Сум сонголтын тайлангуудаас үзнэ үү. 

Сэтгэгдэл бичих

By submitting this form, you accept the Mollom privacy policy.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com