Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт сумдад "ОҮИТБС-Орон нутагт" олон талт өдөрлөг боллоо

Энэ оны 3, 5 дугаар саруудад Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь аймгийн Өлзийт сумдад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон талт нээлттэй өдөрлөг, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр тус сумдад үйл ажиллагаа явуулж буй Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд 2014 онд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улс орон нутгийн төсөв төлбөрөө нийтэд тайлагнаж, ЗДТГ хүлээн авсан орлого, компаниудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийн талаар тайлагналаа.

Иргэд олон нийтэд Олон талт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож бодит мэдээлэл авах, цаашид сумандаа тус хэлэлцүүлгийг цаашид тогтмол зохион байгуулж байхаар болсон бөгөөд ихээхэн ач холбогдолтой хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Тус хэлэлцүүлэгт сумын удирдлагууд, ЗДТГ, тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа Хайгуулын болон Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуй нэгжүүд, Иргэний нийгмийн байгууллага, ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нар, иргэд, Татвар, Нийгмийн даатгал, Сум дундын эмнэлэг оролцсон байна.

Ингээд олон талт оролцогчдын хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг хавсралтаас үзнэ үү.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com