Иргэний нийгмийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

Монголын ОҮИТБС-ын ажлын албанаас иргэний нийгмийн байгууллагуудад зориулан “Орон нутгийн иргэдэд зориулан мэдээлэл бэлтгэх арга зүй” сэдэвт чадавх бэхжүүлэх сургалтын 2015 оны 4 сарын 2-ны өдөр Пума империал зочид буудалд зохион байгууллаа. Сургалтанд "Төлсөн авснаа нийтэл" эвслийн 24 гишүүн байгууллага оролцов.

Сургалтын зорилго нь иргэний нийгмийн байгууллагуудад ОҮИТБС-ын мэдээллийн сангаас аймаг, сумын мэдээлэл боловсруулах чадвартай болгох; цахим тайлагналын системээс иргэд, олон нийтэд зориулж мэдээлэл шүүх болон боловсруулсан мэдээллээ олон нийтэд хүргэх арга зүйг танилцуулж, иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэхэд оршиж байв.

Сургалтаар оролцогч нарт ОҮИТБС-ын зорилго, зорилт, ил тод болж буй мэдээллийг ашиглах арга зүй, цахим тайлагналын системийг танилцуулж, урьдчилан бэлтгэсэн 2013 оны эксэл баазаас дурын аймаг, сумын мэдээллийг дасгал ажил болгож боловсруулсан нь иргэний нийгмийн байгууллагуудын бодит хэрэгцээнд тулгуурласан, үр дүнтэй сургалт боллоо.

Сургалтын хөтөлбөр, саналыг хуудсыг хавсралтаас үзнэ үү.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com